Нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан \”Хөршийн хяналт хөтөлбөр” журмыг иргэд олон нийтэд сурталчлах, дүүрэг хорооны оршин суугч иргэд бие биетэйгээ танилцах, ажил, амьдралын туршлагыг хуваалцах, харилцан мэдээ, мэдээлэл солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг оролцоог нэмэгдүүлэхэд зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас холбогдох албадтай хамтран \”Хөршийн өдөр” өдөрлөг, уулзалтыг өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт Улаанбаатар хотын 9 дүүрэг, 152 хороодод зохион байгуулан явууллаа.
Өдөрлөг, уулзалтад оролцсон хорооны оршин суугч иргэд, СӨХ, Хамгаалалтын ажилтнуудад хөршийн хамгаалалтын үйл ажиллагааны журмын талаар ойлголт өгч, гадаад улс орнуудын хөршийн хяналтын үйл ажиллагааны мэдээллийг хүргэж, 67500 оршин суугч иргэдийн санал, хүсэлтийг нь хүлээн авч ажиллалаа.
Мөн оршин суугч иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэж, өөрсдийн урласан гар урлалын бүтээлүүд болон сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ дэлгэн тавьж, харилцан туршлага солилцохын зэрэгцээ өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, бие биетэйгээ танилцах, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан юм.