Дорноговь аймгийн зорилтот бүлгийн айл өрхийн 0-3 насны хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин өчигдөр Сайншанд сумын 2-р багийн \”Гоёо мэнд\” өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус аймгийн томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 92 хувь нь 0-15 насны, үүнээс 77,9 хувь нь 0-4 хүртэлх насны хүүхдүүд байна.
Улирлын чанартай томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварыг бууруулах зорилгоор тус аймгийн Засаг даргын Тамгын газраас 18 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, 400 гаруй хүүхдэд томуугийн эсрэг вакцин хийж, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Замын-Үүд сумын эмнэлэгт томуугийн эмчилгээнд шаардлагатай багаж хэрэгслийн дэмжлэг үзүүлжээ. Үүнд: Утлагын аппарат 15, амьсгал тоологч 10, зүрхний цохилт хэмжигч 4, хүүхдийн хоолойны дуран 2 ширхэгийг тус тус авахаар төлөвлөжээ.