Дорнод аймгийн харьяат, 74 настай Д.Гийгэр гэрээсээ төөрч
Налайх дүүрэгт явсныг холбогдох хүмүүс олж илрүүлэн, нутагт нь буцаажээ.
Тодруулбал 2017 оны 01 сарын 01-ний өдөр Налайх дүүргийн
5 дугаар хорооны байранд 74 настай Дамдины Гийгэр гэх оршин суугаа хаяггүй, харьяаллын
бус иргэн ирж, очих газаргүй, гэрээсээ төөрснийг нь мэдэж хонуулсан байна.
Маргааш өглөө нь хорооны Засаг дарга Д.Мөнхбаяр, Нийгмийн ажилтан Ц.Пүрэвдулам,
Бүртгэлийн ажилтан н.Өнөрцэцэг, Цагдаагийн хэлтсийн олон нийтийн цагдаа
н.Гансэлэм нар уулзахад Д.Гийгэр нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод
аймгаас Улаанбаатарт ирээд, очсон айлаасаа 24-ны өдөр гарч төөрч гадуур 9
хоносон байжээ.
Хорооны хамтарсан багийн гишүүд уг иргэнтэй холбоотой
мэдээллийг яаралтай цуглуулж, холбоо
барьсан бөгөөд дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Г.Билгүнд
уламжлан хамтран ажиллаж Дорнод аймгийн
автобусанд суулган дүү н.Чулуунбаатар нь тосч авахаар тохиролцон
асуудлыг шийдвэрлэж ажилласан байна.