Монголчууд бидний Цагаан сар хэмээн нэрлэдэг хаврын тэргүүн сарыг угтах баярыг Азийн бусад орнуудад өөр өөрийн ёс заншлаар өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай.
Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Индонез, Малайз, Вьетнам, Сингапур зэрэг улсууд Грегорийн хуанлигаар өдөр тутмын ажлаа төлөвлөдөг боловч сарны тооллын дагуу Шинэ жилийн баяраа тэмдэглэдэг. Тэгвэл Азийн орнуудын цагаан сартай холбоотой сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.
1. Хятадын уламжлалт шинэ жилийн баяр бараг 15 хоног үргэлжилдэг байна. Энэ нь Хятад улсын хувьд хамгийн урт басхүү хамгийн чухал наадмуудын нэг юм. Түүнчлэн Хонконг, Индонез, Филиппин, Тайвань, Макао, Малайз, Сингапур, Тайланд зэрэг орнуудад ч мөн бүх нийтийн амралтын өдөр тохиодог аж.
2. Азийн орнуудын Цагаан сараар дэлхийн хүн амын гуравны нэг нь бүх нийтийн амралттай байдаг гэнэ. Тухайлбал, Хятадад 1.3 тэрбум хүн гурван өдөр, Индонезид 250 сая хүн нэг өдөр, Филиппинд 100 сая хүн нэг өдөр, Вьетнам 100 сая хүн 3-7 өдөр, Өмнөд Солонгост 50 сая хүн гурван өдөр, Тайваньд 24 сая хүн дөрвөн өдөр бүх нийтээрээ амардаг байна.
3. Цагаан сараар улаан өнгийн эд зүйлсийг хаа сайгүй харж болно. Учир нь улаан өнгө азыг бэлгэддэг гэнэ. Түүнчлэн өндөр настай хүмүүс залуучуудад бэлэг өгөхдөө улаан өнгийн дугтай хамгийн ихээр ашигладаг.
4. Зарим Азийн оронд Цагаан сарын шинийн нэгний өглөө будааны агшаамал идэхийг машид цээрлэдэг байна. Үүнийг ядуу хүмүүсийн хоол гэж үздэг учраас шинэ оны эхний өдөр идвэл ядуурахын цондон гэж итгэдэг.
5.Хятад хэлэнд үс гэдэг үг нь “аз” гэсэн үг ойролцоо бичигддэг. Тиймээс үсээ угаавал бүх аз нь урсан алга болдог хэмээн үзэж Вьетнам, Хятад, Солонгост шинийн нэгний өглөө үсээ угаахыг цээрлэдэг.
6. Хятадад Цагаан сарын эхний хоёр өдөр усны бурхны төрсөн өдөр тохиодог. Харин энэ үеэр ямар нэгэн угаалга үйлдэхийг хориглодог гэнэ.
7. Мөн уранхай, ноорхой хувцас өмсөхийг цээрлэдэг.
8. Харин япончууд цагаан сараар соба хэмээх гоймон иддэг. Үүнийг идэхэд ч бас тогтсон дэг жаяг байдаг гэнэ. Гоймонг хэрчиж, хазаж идэхийг цээрлэдэг бөгөөд сорох буюу бүхлээр нь идэх ёстой аж. Учир нь ингэж идвэл урт удаан насладаг гэж япончууд бэлгэддэг байна.
9. Дорно дахины зурхай тоололд хугацааны үндсэн нэгжийг жил гээд жилийг 12 сард хуваадаг. Мөн арван хоёр жилийг хүний насны үе гэдэг бөгөөд хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай гэсэн дэс дугаартай. Харин Азиуд тухайн жил төрсөн бол уг амьтны шинж төрх, зан байдлыг өөртөө агуулсан байдаг гэжээ.
Жишээ нь:
Төрсөн он | Төрсөн жил | Зан чанар |
1996, 2008 | Хулгана | Уран сэтгэмжтэй, өгөөмөр, ажигч, ухаалаг, нууцлаг |
1997, 2009 | Үхэр | Удирдагч, өөртөө итгэлтэй, цэгцтэй, хүчтэй, мөн тэвчээргүй |
1998, 2010 | Бар | Мэдрэмжтэй, сэтгэлийн хөдөлгөөнтэй, өрсөлдөх чадвартай,зоригтой, төрөлхийн удирдагч |
1999, 2011 | Туулай | Ухаалаг, хянуур,халамжтай, хувиа хичээсэн, даруу, авхаалжтай |
2000, 2012 | Луу | Урам зоригтой, бүх зүйлийг төгс байлгахыг хүчээдэг, авхаалжтай, бардам, биеэ тоосон |
2001, 2013 | Могой | Харамч, биеэ тоосон, сэтгэгч, нууцлаг, ухаантай |
2002, 2014 | Морь | Хурц ухаантай, нөхөрсөг, хөгжилтэй, тэвчээргүй, гавшгай |
2003, 2015 | Хонь | Ухаалаг, зан ааш сайтай, бүтээлч, ичимхий, бие даасан бус |
2004, 2016 | Бич | Гүйлгээ ухаантай, яриасаг, хөдөлгөөнтэй, дүрсгүй, нөхөрсөг |
2005, 2017 | Тахиа | Хөдөлмөрч, зоригтой, мөрөөдөмтгий, арвич, захирангуй |
2006, 2018 | Нохой | Шударга, итгэл даадаг, эмх цэгцтэй, бачимдуу, ичимхий |
2007, 2019 | Гахай | Нөхөрсөг, шударга, залхуу, үнэнч, оюунлаг, гэнэн |