Өчигдрийн байдлаар Монголбанкинд нэг ам.доллар 2497 төгрөгтэй тэнцэж байсан бол арилжааны банкуудын ам.доллар зарах ханш 2500 хүрчээ. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк нэг амдолларыг 2493 төгрөгөөр худалдан авч, 2500 төгрөгөөр худалдаж байна.
Харин Хаан банкинд ам.доллар авах ханш 2493 байгаа бол зарах ханш 2504 хүрчээ. Валют арилжааны Найман шарга төв зэрэг газруудад ам.долларын ханш мөн 2500 төгрөг давжээ.