“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо 2023 оны зургаадугаар сарын 26-29-нд зохион байгуулахаар болжээ.
Швейцар улсын Женев хотноо төвтэй Олон улсын худалдааны төв болон Эдийн засаг, хөгжлийн яам хооронд солилцох захидал, Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Уг төслүүдэд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт олгосон байна.
Түүнчлэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө) соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсоныг Монгол Улсын Засгийн газраас мэдээлэв.