Баянзүрх зах орчмын явган хүний зам болон авто замыг засан, шинэчилж байна.
Иргэд чөлөөтэй зорчих, явган алхах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор явган хүний замыг өргөтгөн, шинэчлэх ажил үргэлжилж байна гэж байна.
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 63 мянган ам метр явган хүний зам тавихаар төлөвлөснөөс гуравны нэгийг нь буюу 20 мянга гаруй ам метрийг нь гүйцэтгэжээ. Үлдсэн 40 мянга гаруй ам метрийг нь энэ жил үргэлжлүүлэх аж. Мөн энэ жил нэмээд 25 мянган ам метр явган зам шинээр тавина.