Бизнес эрхлэгчдэд зориулсан 685 үйлчилгээ бүхий “Е-Business” платформыг Засгийн газар нээлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийт ард иргэддээ тоон гарын үсгээ авахыг уриаллаа. Тэрээр “Засгийн газар технологийн дэвшилд тулгуурлаж, хүнд суртлыг багасгах зорилт тавьж байгаа.
“Шилэн” ажиллагаа ч үүнтэй холбоотой. “Е-Business” платформ нээгдсэнээр тусгай зөвшөөрөл авах, компани байгуулах зэрэг үйлчилгээг гар утаснаасаа авах боломж бүрдэж байна. Авлига, хүнд сурталгүй, цахим Монгол Улс болоход иргэн таны оруулах хамгийн том хувь нэмэр бол тоон гарын үсгээ авах юм. Оны эцэс гэхэд “И-Монголиа”-ийн 1.5 сая хэрэглэгчийг тоон гарын үсэгт шилжүүлж чадвал маш том хэмжээний цахим хувьсгал болно. Тиймээс иргэддээ хандаж тоон гарын үсгээ авахыг уриалж байна” гэв.