Улаанбаатар хотод нэвтрүүлэх дүүжин тээврийн эхний шугамыг байгуулах тухай гэрээнд өчигдөр Францын талаас Хотын захиргаатай хамтран гарын үсэг зурсан байна.
Эхний шугамыг Яармаг-Хархорин зах чиглэлд байгуулах бөгөөд дараа жил эхний зорчигчдоо угтан авна гэдгийг БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Себастиан Сүрүн өөрийн твиттер хаягаараа мэдэгдэв.
Хархорин захаас Яармаг хүртэл долоон километр замыг одоогоор нэг цаг 30 минут туулж байгаа бол дүүжин тээвэрт сууснаар 4.2 км агаарын замаар 11 минут зорчих тооцоолол гарчээ.
Дүүжин замын тээвэр нь
- цагт 21 км туулах хурдтай,
- нэг бүхээгт 10 хүн тээвэрлэнэ,
- хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид ээлтэй байх юм.
Авто замын түгжрэл, дуу чимээ, агаарын бохирдлыг бууруулах нь олон улсад тулгамдсан асуудал болсон. Үүний шийдэл болгож, дэлхийн 80 гаруй орон агаарын дүүжин тээврийг нэвтрүүлсэн байна.