Төрийн ордонд тэргэнцэртэй иргэдийг тээвэрлэхэд зориулсан өргөх тавцан бүхий автомат шат суурилуулжээ. Тэргэнцэртэй иргэд барилгын ердийн цахилгаан шатаар хэдэн давхарт ч гарч болно. Харин цахилгаан шат руу хүрэх явган хүнд зориулсан шатаар гарахад заавал хүний тусламж хэрэгтэй болдгийг бид мэднэ.
Төрийн ордон руу нэвтэрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ийм бэрхшээл үгүй болжээ. Тэргэнцэртэй иргэд явган шатны дэргэд байрлуулсан өргөн тавцан бүхий автомат шатан дээр гарч товчлуур даран, саарал ордны хонгилд гараад ирэх боломжтой болжээ.
Суурилуулаад удаагүй автомат шатыг жүжигчин Ж.Баясгалан туршиж үзсэн байна.
Тэрбээр, “Төрийн ордны тэргэнцэртэй хүний автомат шат ажиллаж эхэллээ. Одоо эмнэлэг олон нийтийн байгууллагууд хийгээд эхлээсэй” хэмээн цахим хуудаснаа бичсэн байв.