Өсвөр насны хөвгүүд санамсаргүй бага насны хүүхэд бөмбөгөөр оносны улмаас хүүгийн аав 14 настай хүүг газар унатал цохиж алгадсан бичлэг өчигдөр /2023.05.07/ цахим сүлжээнд нийтлэгдсэн. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа бөгөөд хэргийн талаар дараах мэдээллийг өгчээ.
ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрсайхан:
-Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 7-ны өдрийн 17:55 цагт Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбай дээр “Хүүхдийн биед халдаж зодсон байна” гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна. Шалгалтаар 14 настай эрэгтэй “Т” үрлэн сумтай буугаар тоглож байгаад, гурван настай хүүгийн толгой хэсэгт санамсаргүй оножээ. Улмаар гурван настай хүүгийн аав нь 14 настай хүүгийн биед халдсан байна. Одоогийн байдлаар 14 настай хүүгийн биед учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилон ажиллаж байгаа гэлээ.