УИХ-д суудалтай улс төрийн гурван намын дарга нар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч байна.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ҮХНӨ-ийн өөрчлөлтийн талаар иргэдийн санал бодлыг сонсох уулзалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан.
Иргэдийн зүгээс “Сонгуулийн холимог тогтолцоо байж болно. Ингэхдээ мажоритор буюу тойргийн төлөөлөл давамгай байх нь зөв гэж үзсэн. Мөн 152 гэсэн тоог дэмжихгүй байгаа бөгөөд зарим нь тоог бууруулах шаардлагатай” гэсэн саналуудыг гаргаж байв.
Харин өчигдөр УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралдаж, шийдвэр гаргасан. Тодруулбал, Ардчилсан Намаас гаргасан 60/40 гэсэн харьцаагаар явах нь зүйтэй гэсэн саналыг дэмжихээр болсон. УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, тойргоос 76-г, жагсаалтаар 50 гишүүн сонгоё гэдэг байдлаар чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлье гэсэн саналыг гурван намын төлөөлөл гаргасан” хэмээв.