Замын-Үүд суманд газ алдагдсан мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна.
Тус суманд үйл ажиллагаа явуулж буй ТЖАЙ компанийн зүгээс “Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах тусгай зөвшөөрөлтэйгөөр манай компани үйл ажиллагаа явуулж байгаа. Замын-Үүд суманд үйлдвэрээ ашиглалтад оруулах туршилтын ажлыг явуулсан.
Энэ хугацаанд туршилтын үйлдвэрлэлийн хүрээнд техникийн газ үнэртсэн тул сумын иргэдээс уучлалт хүсье. Туршилтын ажил дуусаж үйлдвэрлэлээ зогсоосон тул дахиж үнэртэхгүй болно” хэмээн тайлбарлажээ.
Тэгвэл уг асуудлыг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Одоогоор тус сумын эмнэлэгт хордсон гэх хүн бүртгэгдээгүй байна.