УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 51.3 хувийн ирцтэй эхэллээ.
Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, \”Ерөнхийлөгч өчигдөр Агаарын бохирдлын талаар мэдээлэл хийхдээ \”Улаанбаатар ирээдүйгүй болсон байна. Улаанбаатарт хөрөнгө оруулалт битгий хий” гэсэн утгатай юм ярьсан байна. Энэ хүнийг хугацаанаас нь өмнө огцруулахгүй бол болохгүй болж байгаа юм байна. Улсаа ингэж доромжилж болохгүй. УИХ-ын гишүүдийг Ерөнхийлөгчийг огцруулах бичигт гарын үсэг зурахыг уриалж байна” гэв.