Оросын эдийн засгийн хөгжлийн яамны сайд Максим Орешки: Одоо Оросын аж ахуйн нэгжийн итгэл үргэлжлэн нэмэгдэж байна, бизнесийн орчин ч тасралтгүй сайжирч байна. Энэ онд Оросын эдийн засаг нэмэгдэх нь лавтай гэжээ.
Олон улсын үнэлгээний байгууллага Мооди мөн өдөр төсөөллийн тайлан нийтэлж тэмдэглэхдээ, хоёр жил дараалан эдийн засаг нь унасны дараа Оросын ДНБ энэ онд 1 хувиар нэмэгдэх болно гэжээ.
Мооди тэмдэглэхдээ, ОХУ барууны хориг арга хэмжээнд тулгарч байгаа хэдий ч одоо эдийн засагт нь идэвхтэй хөгжих хандлага гарсан байна. Үүний зэрэгцээ нефтийн үнэ өсөхийг дагаад Оросын санхүүгийн дарамт багасах болно гэжээ.
Олон улсын банк санхүүгийн хямралын дараа Оросын эдийн засаг богино хугацаанд өссөн боловч 2011 оноос хойш буурч эхэлсэн байна. 2015 онд Оросын эдийн засаг доройтлын шатанд орж, ДНБ нь 3.7 хувиар хумигджээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин ноднин жилийн сүүлчээр хэлэхдээ, 2016 онд Оросын ДНБ-ий бууралт 0.5 хувиас 0.6 хувь байж болзошгүй гэжээ.
Барууны орнуудын хориг арга хэмжээ, мөн олон улсын нефтийн үнэ буурч байгаа нөхцөлд Оросын засгийн газар хоёр жил дараалан хямралын эсрэг төлөвлөгөө боловсруулсан байна. В.Путин ноднин жилийн улс орны байдлын тухай ярихдаа, Оросын эдийн засаг гадны орчинтой зохицож, бодит эдийн засаг нь буурах явдлаас гарч, аж үйлдвэр нь бага багаар сэргэж эхэлсэн гэжээ.