Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж, ард иргэдийн худалдан авах чадвар буурсаар байна. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүн, гурил гурилан бүтээгдэхүүний үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн дүнтэй байна. Төрөөс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах хууль баталж, хөнгөлөлтэй зээл олгодог ч үнэ буурах биш өсдөг жишиг тогтжээ.
ШӨХТГ-аас төрөөс 3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан компаниудад өнөөдрөөс шалгалт хийхээр болжээ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Н.Мандуул “Төрөөс 3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан мах, гурилын компаниудад өнөөдрөөс эхлэн шалгалт оруулж байна. Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх хууль 2022 онд батлагдсан. Мах, гурилын нэр бүхий компаниуд 90 тэрбум төгрөгийн зээл авсан” гэлээ.