Goldman Sachs: Австралийн Төв банкны шийдвэр инфляцын эрсдэлтэй холбоотой
Австрали улсын Төв банк бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөх гэнэтийн шийдвэр гаргалаа. Үүнээс гадна цаашид ч дахин өсгөх орон зай байгаа болохыг Австралийн Төв банкны тэргүүн мэдэгдсэн байна.
Инфляц 2025 оны дунд үеэс Төв банкны зорилтот түвшинд хүрэхэд бодлогын хүү өндөр цэгт хадгалагдах шаардлагатай байна гэж үзэж байгаа аж. Тус улсын бодлогын хүү 4.1 хувьтай байгаа нь 2012 оноос хойших дээд үзүүлэлт болж байна.
“Энэхүү шийдвэр нь инфляцын эрсдэлтэй голлон холбоотой байсан” гэж “Goldman Sachs” группийн Австрали улс дахь салбарын ахлах шинжээч онцолжээ. Мөн тэрбээр ирэх долоодугаар сард Австралийн Төв банк дахин бодлогын хүүгээ өсгөж, 4.35 хувьд хүргэнэ гэж таамаглаж байна.