Өчигдөр буюу энэ сарын 11-ны өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн банкинд \”Хуурамч доллар илэрлээ” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Мэдээллийн дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух 65 настай М хуурамч 18 ширхэг 100 ам.долларыг солиулахыг завдаж, үйлдэл дээрээ баригджээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа аж.