Прокурор Х.Тамир нар нь өнгөрсөн 2015 оны долоодугаар сард хар тамхины хэрэгт холбогдсон. Тэгвэл, олон удаа мөрдөн байцаалтад буцсан тус хэргийн шүүх хурал өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Прокуророос сэжигтнүүдийг Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдсэн байна.
Тус хэрэгт холбогдсон Х.Тамир нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор хийдэг байсан бөгөөд УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн төрсөн ах юм. Харин Б.Амарбаясгалан нь ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан бөгөөд Х.Тамиртай их сургуулийн ангийн найзууд. Тэдэнтэй хамт хэрэгт холбогдсон н.Сүхбаатар нь мөн адил хуулийн байгууллагад ажилладаг байсан бөгөөд тэрбээр хилээр хар тамхи оруулж гаргадаг тээвэрлэгч нэгэн байжээ.
Шүүх бүрэлдэхүүн н.Сүхбаатарт 6.5 жилийн хорих ял, Х.Тамир болон Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан нарт тус бүр таван жилийн хорих ял оноолоо.
Үндэстэн агентлаг