Маргааш Үндсэн хуулийг баталсан түүхэн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Ховд аймгийн удирдлагууд Галданбошгот хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Хөгжлийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ш.Батсүх, Нийгмийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, Жаргалант сумын ИТХ-ын дарга Д.Бумцэнд Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон нарын орон нутгийн удирдлагууд, алдартан гавьяатууд, АИХ-ын депутатууд, ард иргэдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцов.
khovd.gov.mn