Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсээс үер усны аюулаас сэргийлэх талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үер тус хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн онцгой байдлын газрын албан хаагчид өнөөдрийн байдлаар гал түймрийн 857, аврах ажиллагааны 99 дуудлагаар ажиллаж, 1250 орчим иргэний амь насыг авран хамгаалж ажиллааа. Өнгөрсөн хавар маш их хуурайшилттай байлаа, улмаар өдөрт 30 орчим дуудлага ирж байлаа. Одоо борооны улирал эхэллээ. Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд +30 градус хүрч халахыг мэдээлж байгаа. Энэ үед иргэд гол дагуу амарч, зугаалах нь элбэг бөгөөд усанд эрсдэж амь насаа алдах тохиолдол 6-9 сард эрс нэмэгддэг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу завь эргүүлийг Туул, Хэрлэн гол дагуу явуулах шийдвэр гарсан. Зургаадугаар сарын 15-наас эхлээд завь эргүүл ажиллаж, голын эрсдэлтэй хэсэгт сэлэхийг завдсан иргэдийн үйлдлийг таслан зогсоож, цагаан хоолойгоор зарлан мэдээлж, анхааруулна. Иргэд ер нь би чадварлаг сэлдэг гэж ус руу ороод гуравхан секудэд живж, амь насаа алдах эрсдэлүүд гардаг” гэлээ.