УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Учир нь үдээс өмнөх хуралдаанаар тус хуулийн төслийн танилцуулгыг сонссон юм.
Арбитр нь үүссэн маргааныг талуудын тохиролцсоны дагуу, маргаан таслах хараат бус бүрэлдэхүүний өмнө шийдвэрлэх арга юм. Монгол Улсад арбитртай холбоотой харилцааг зохицуулсан БНМАУ-ын Арбитрын байгууллагын тухай, Гадаад худалдааны арбитрын тухай зэрэг хуулиуд үйлчилж байсан бөгөөд 2003 оноос хүчин төгөлдөр үйлчилж байгаа Арбитрын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. 2003 оны Арбитрын тухай хуулийг НҮБ-ын Олон улсын худалдааны эрхзүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуульд нийцүүлэх чиглэлийг баримтлан боловсруулсан боловч Монгол Улс одоог хүртэл Загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад бүртгэгдээгүй.
Тус тухай хуульд 2007 оны 08 дугаар сарын 03-нд, 2011 оны 02 дугаар сарын 10-нд, 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус тус нэмэлт, өөрчлөлт орсон боловч зарчмын шинжтэй өөрчлөлт тусгагдаагүй тул хуулийн төслийг өөрийн орны онцлог, НҮБ-ын Загвар хуульд нийцүүлэн, бусад улсын шилдэг туршлагыг судлан, дор дурдсан шинэлэг зохицуулалт тусган боловсруулжээ.Хуралдаан 50 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.