Умард Атлантын Гэрээний Байгууллагын (НАТО) гишүүн орнууд Киевд зэвсгийн туслалцаа үзүүлсэн. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уг үйлдэл удаан үргэлжилбэл “ноцтой аюул” үүсэхийг сануулав.
Путин энэ талаар “Бид фронтод ирсэн танкнуудыг устгасан. Хэрэв Украины гадаа оршиж байгаа ч бидний эсрэг ашиглагдаж байгаа бол хаана, хэрхэн тус зэвсгүүдийг устгахаа бид шийднэ. Энэ нь НАТО-г цэргийн мөргөлдөөнд оруулах ноцтой аюул” хэмээв.
Мөн тэрбээр “НАТО-ийн гишүүн орнуудын нийлүүлснээс их цөмийн зэвсэг Орост байгаа. Энэ нь тэдний аюулгүй байдлыг баталгаажуулна” гэдгийг онцолсон.
НАТО нь дэлхийн хоёрдугаар дайны дараа аль нэг гишүүн орон ЗХУ-ын дайралтад өртвөл бусад улсууд нэгдэн туслах зорилгоор байгуулагдсан. Харин Украин улс гишүүн биш ч зарим орноос Киевийг танк, бусад зэвсгээр хангаж байгаа нь Оросоос хариу арга хэмжээ авах шалтгаан болж байна.
Дөрөвдүгээр сарын сүүлээр гишүүн орнууд 1500 төхөөрөмж, 230 танк илгээсэн тухай НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдээлсэн.
Эх сурвалж: CNN