• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 5 сарын 5
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    49 мянган төгрөгийн нүүрсийг 8 мянган төгрөгөөр борлуулах эрх олгосон албан тушаалтныг яллахаар шүүхэд шилжүүлжээ

    “Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

    Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 аж ахуйн нэгж

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлнэ

    Тавдугаар сарын 2-ноос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулдаггүй болно

    ИРГЭН: Umoney картаас хасагдаж байгаа болон үлдэгдэл мөнгөний хэмжээг харуулдаггүй болсон байна

    Нийтийн тээврийн автобусны зогсоолын нэршлийг өөрчилжээ

    1000 төгрөгөөр гурван удаа дамжин суух, тухайн өдрөө дөрвөн удаа зорчих нь хэвээрээ гэв

    Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймрийн гурвыг нь бүрэн унтрааж, нэгийг нь цурамд орууллаа

    Долоо хоногийн хугацаанд өнжмөл шар өвсний түймрийн 16 дуудлага бүртгэгдлээ

    Өнөөдөр, маргааш Сүхбаатарын талбайд спорт, хоол, сэтгэл зүйн зөвлөгөө өгнө

    Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр энэ жил 17 байр урагшилжээ

  • Улс төр
    Н.Цэрэнсамбуу: Нас барсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг үр хүүхдэд нь нөхөж олгоно

    Х.Баттулга: Монголчууд баялагтаа эзэн болж чаддаггүйд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол С.Баярцогт

    А.Баяр: Х.Нямбаатар Монголын хаан болчихсон юм байна

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахим шилжилт, мэдээллийн нэгдсэн системийг бий болгоно

    С.Цэнгүүн: МАН Харбины гэрээг ил болгохыг дэмжсэнгүй. Тэд хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө

    Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

    Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

    С.Амарсайхан: Улсын бүртгэлийн газраас авдаг үйлчилгээний зургаан шат дамжлагыг нэг болгосноор авлига, хүнд суртал буурна

    Тавдугаар сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна

    Н.Учрал: Э.Батшугар сайд аа! Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг хэнтэй ч уулзахгүйгээр шийд

    Н.Учрал: Туулын хурдны замын төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зогсоолоо

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Мөнх оршихуй буй Наран, Саран

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

    Баабар: Хүйстолгойн бичиг тайлагдсан уу?

  • Дэлхий дахинд
    Худаг булаацалдсан мөргөлдөөний үеэр олон хүн алагджээ

    Путин интернет сүлжээ тасалж буй шалтгаанаа террорист халдлагаас сэргийлэх гэж тайлбарлажээ

    АНУ Ормузын хоолойг бүсэлж, мина цэвэрлэх ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж байна

    АНУ гал зогсоох тохиролцоог зөрчсөн тул Иран Ормузын хоолойг нээх боломжгүй гэжээ

    Трампын “гал зогсоох хугацааг сунгах” мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 98 ам.доллар болж буурчээ

    ОХУ-д ДОХ-ын халдвар тархалт эрс нэмэгдсэн тул хүн амын гуравны нэгийг жил бүр шинжилгээнд хамруулна

    Казахстан улс парламентаа “Хуралдай” гэж нэрлэхээр болжээ

    Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

    Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

    АНУ, Ираны хэлэлцээр амжилтгүй боллоо

    АНУ, Ираны хэлэлцээр амжилтгүй боллоо

  • Эрүүл мэнд
    Доктор Ж.Ганбаатар: Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна

    Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

    Орон нутагт өсвөр насны охидын төрөлт их байна

    Архангай аймгийн эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрыг эмчилдэг болно

    “Улсын нэгдүгээр төв эмнэлэг сонсгол бууралтыг эрт илрүүлэх шинжилгээг өнөөдөр бүх насны иргэдэд үнэ төлбөргүй хийж байна”

    Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ

    14-18 насны 3000 сурагчид чих, хамар хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгоно

    Судалгаагаар зэрлэг нэрс жимс нь зүрх, бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдлоо

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

    Дэд сайдууд зэс нь цухуйж, огцрох болзлоо хангалаа

    Д.Сумъяабазар: Би Д.Баясгалантай Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Гэтэл нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэллээ

    А.Амундра: Би зугтаагүй, ярих боломжоо ашиглах гэж л хүлээж байна

    Д.Сумьяабазараас Хууль зүйн сайд Б.Энхбаярт хаягласан “мэндчилгээ”

No Result
View All Result

Ц.Даваацэрэн: Нүүрс тээврийг төмөр замд шилжүүлж, усны асуудлыг шийдлээ. Одоо үйлдвэрийг бүрэн автоматжуулах том ажил байна

by undesten
2023-06-20 10:42
in Ярилцлага
27
Ц.Даваацэрэн: Нүүрс тээврийг төмөр замд шилжүүлж, усны асуудлыг шийдлээ. Одоо үйлдвэрийг бүрэн автоматжуулах том ажил байна
SHARETWEET

Бор-Өндрийн уулын баяжуулах үйлдвэрт слесариар ажлын гараагаа эхэлснээс хойш Монголын хүнд уул уурхайн салбарт 37 дахь жилдээ ажиллаж байгаа “Тавантолгойн түлш” компанийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэнтэй уулзаж ярилцлаа. Хэмнэлтийн хуулийн дагуу тэрээр нэг жилийн гэрээтэй тус компанийн захирлаар томилогдон ажиллаж байгаа юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

– “Тавантолгой түлш” компанид нэг жилийн хугацаанд ажлын үр дүн хэр гарав. Ийм богино хугацаанд юу хийж амжуулав. Асуудал шийдэхэд хангалттай хугацаа байж чадав уу, арай бага цаг хугацаа юу, үгүй юу?
– Итгэж томилсон ажил болохоор цаг хугацааны урт, богино хамаагүй дээ. Хамгийн гол нь цаг хором бүрийг үр бүтээлтэй ашиглаж, ажлын ард гарах нь чухал. Мэдээж ийм богино хугацаанд асуудлуудыг өргөс авсан мэт шийдэхгүй. Гэсэн ч энэ хугацаанд компанийн үйл ажиллагааг зөв хандлага, зөв голдиролд нь орууллаа. Үндсэндээ компанийн засаглалыг зөв хэлбэрт нь оруулах гэж их хичээлээ гэсэн үг. Анхнаасаа “Тавантолгой түлш” компанийн үйл ажиллагааг богино хугацаанд эхлүүлсэн учраас алдаа оноо байсан нь тодорхой. Тийм хэдий ч 2018 оноос хойших дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотыг шахмал түлшээр хангадаг үйлдвэр, бүтэц, хэрэглээг бол бий болгожээ. Өнөөдөр Улаанбаатар хотын 200 мянга орчим айл өрхийг шахмал түлшээр хангаж байна. Энэ бол компанийн үндсэн үүрэг. Үүнийгээ бол биелүүлж байгаа.

Тухайн үед Ковид, хил, гаалийн хүндрэлтэй асуудлууд үүссэн. Тийм учраас анх төлөвлөж байсан техникийн нөхцөлөөрөө автоматажсан, орчин үеийн үйлдвэрийг барьж чадаагүй.

-Шахмал түлш гэж та ярилаа. Иргэд бол сайжруулсан түлш, утаагүй түлш гэж нэрлэдэг. Ингэж нэрлэж хэвшсэн шүү дээ?
-Утаагүй, сайжруулсан түлш гэж анхнаасаа ярьсан нь өрөөсгөл ойлголт болсон. Огт утаагүй түлш биш л дээ. Ер нь бол нүүрс. Нүүрснээс утаа гарч л таарна. Энэ талаар төгсгөл рүү хэлье. Одоо үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологийн хүчин чадлын талаар эхлээд хэлэх юм байна.

-За ойлголоо…
-Тэгэхээр 2018 онд үйлдвэр анх байгуулагдахдаа, БНХАУ-аас үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж ирсэн. Тэгэхдээ бүрэн автоматажсан биш, гар тохиргоо олонтой, үндсэндээ бараг хэрэглээнээс гарч байсан шахуу дамжлагуудыг авчирч угсарсан юм байна.

-Техник, технологи талаасаа тааруу эхэлжээ гэж ойлгох уу?
-Техник талаас нь ярьж байна. Технологийн хувьд бол Энержи ресурсийн баяжуулах үйлдвэрт угаасан, завсрын нүүрс гэж ярьдаг, угтаа бол эрчим хүчний нүүрсийг авчирч нунтаглаад, барьцалдуулагч холиод, шахаж байгаа энгийн технологи. Тийм болохоор технологи талаасаа сайн, муу гэж ярих шаардлагагүй. Техник талаас нь яримаар байгаа юм. Ингэж зүйрлэе, Жип машин, УАЗ 469 хоёр адилхан машинууд, хүмүүс унаж ашигладаг биз дээ. Тэгсэн хэрнээ хоорондоо айхавтар ялгаатай. “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа техник, дамжлагууд нь яг ийм л ялгаатай техникийн шийдлээр явж байна. Гэхдээ Жип машинаар биш УАЗ 469 машинаар явж байгаа гэсэн үг. Их тааруу. 2020 онд Налайхад 600 мянган тонны хүчин чадалтай автоматажсан үйлдвэр барихаар төлөвлөж, “Эрдэнэс Тавантолгой” компаниас хөрөнгө оруулж энэ үйлдвэрийг барьсан байдаг.

Ямар ч байсан өнгөрсөн 2022 оны 12 сар гэхэд авто тээврийг бүрэн зогсоож, нүүрсний тээвэрлэлтийг төмөр зам руу шилжүүлж чадлаа.

-Нөгөө зүүн бүсийн үйлдвэр гэж яригддаг, хамгийн том үйлдвэр нь үү?
-Тиймээ. Анх төлөвлөж байсан ТЭЗҮ-ийнхээ дагуу эхэлсэн. Тухайн үед Ковид, хил, гаалийн хүндрэлтэй асуудлууд үүссэн. Тийм учраас анх төлөвлөж байсан техникийн нөхцөлөөрөө автоматажсан, орчин үеийн үйлдвэрийг барьж чадаагүй. Зорилго нь бол эхлээд баригдсан Баруун үйлдвэрээсээ хамаагүй илүү автоматажсан, бүтээмж өндөртэй, бага зардлаар ажиллах үйлдвэр босох ёстой байсан юм билээ. Харамсалтай нь чадаагүй.

-Баруун үйлдвэр гэснээс тэр үйлдвэрийн чинь хүчин чадал, ажиллах нөхцөл, байгаль орчин, иргэдэд үзүүлэх хор нөлөө байнга шүүмжлэл дагуулж байгаа. Тэр хэзээ сайжрах вэ?
-Шүүмжлэл бол бодитой. Баруун үйлдвэрийг яагаад зогсооно гэхээр нэгдүгээрт хотын баруун захад, 22 товчооны урд иргэдийн суурьшлын бүсэд байрлаж байгаа. Тэр хавийн иргэд, аж ахуй нэгжүүдийн зүгээс шаардлага тавьж байгаа. Орчин үеийн автоматажсан үйлдвэр биш учраас ажлын байрны нөхцөл хүнд. Маш их тоосжилттой. Орчны бохирдол үүсгээд байгаа юм. Тийм учраас баруун үйлдвэрийг хаах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд энэ шийдвэр гарсан. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд ч үүнийг байнга тавьдаг.

-Тэгээд баруун үйлдвэрийг зогсооход зүүн үйлдвэр нь Улаанбаатар хотын хэрэглээг хангаж дийлэх үү?
-Зүүн үйлдвэр нь тийм хэмжээний хүчин чадалтай биш болчихсон. Тийм болохоор баруун үйлдвэрээ хааж чадахгүй байна. Өнгөрсөн өвөл бид баруун үйлдвэрийнхээ ачааллыг бага зэрэг бууруулсан. Зүүн үйлдвэрийн хүчин чадлыг боломжийнхоо хэрээр нэмэгдүүлэх, ачааллыг нэмэх чиглэлээр голлон анхаарч ажилласан.

-Ер нь тэгээд сайжруулсан түлшний үйлдвэрүүд дээр юу нь болохгүй, доголдоод таныг авчирч тавьсан юм бэ. Та тэгээд ямар ажлууд амжуулав, юу шийдэв?
-Цаг алдалгүй хийх ёстой, зайлшгүй шийдэх ажлууд гарч ирсэн. Эрчим хүчний нүүрсийг Энержи ресурсийн уурхайгаас нааш нь зөөхдөө өнгөрсөн хугацаанд үргэлж автомашинаар тээвэрлэсэн. Өмнөговь, Дундговийг дамжсан ганц засмал замыг үндсэндээ манайхан сүйдэлсэн шүү дээ. Энэ бол орон нутгийн иргэдийн зүгээс маш их гомдол санал дагуулсан, байгаль орчинд халтай байсан. Тэгээд өнгөрсөн онд Засгийн газраас, Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавраар авто тээврийг төмөр зам руу шилжүүлэх шийдвэр гаргасан. Ингээд Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам, Тавантолгой төмөр зам хамтраад энэ асуудлыг шийдэхээр үзэж тарсан. Ямар ч байсан өнгөрсөн 2022 оны 12 сар гэхэд авто тээврийг бүрэн зогсоож, нүүрсний тээвэрлэлтийг төмөр зам руу шилжүүлж чадлаа. Одоо нүүрсний нөөцөө нэмэгдүүлэхийн тулд вагоны тоог нэмэгдүүлэх, вагон ашиглалтыг сайжруулах ажлууд байна.

-Төмөр замын тээвэр амаргүй байгаа биз дээ. Бөөн асуудал дагуулсан газар. Гэхдээ ямар ч байсан төмөр замаар тээвэрлэдэг болсон юм байна?
-Мэдээж амаргүй. 250 вагоноор тасралтгүй явж байгаа. Нэг вагоны эргэлтийн хугацаа 12-13 хоног, нэг явалтдаа 50 вагон. Энэ хугацаа жаахан урт байгаа нь нөгөө зүтгүүрийн, бас төмөр замын ачаалалтай холбоотой. Гэхдээ болгоод л байгаа. Ирэх жил ч болно гэж тооцож төлөвлөж байгаа. Энэ бол “Тавантолгой түлш” компанийн хувьд том шат ахисан, дэвшилттэй ажил болсон.

-Зүүн үйлдвэр чинь усны асуудлаа шийдээгүй байж баригдчихсан гэж үнэн үү, мэргэжлийн хүний яриа, шүүмжлэл яваад байсан?
-Цаг хугацааны хувьд шахагдсан байх, усны судалгаагүй баригдсан байна билээ. Ингээд өнгөрсөн жил усны судалгаагаа хийсэн. Үйлдвэр өнөөдөр яг ажиллаж байгаа газраас нь ус олборлох боломжгүй болсон учраас Налайхын аж үйлдвэрийн паркаас шугам татсан. Нийтдээ 6,5 км-ээс шугам татаж ус хангамжийн асуудлаа бүрэн шийдсэн.

-Эхэнд хэлсэн нөгөө зайлшгүй, цаг хугацаа алдаж болохгүй гэж дээрээс үүрэгдсэн том ажлуудын чинь нэг нь байв уу?
-Том ажлаа урагшлуулах, зүүн болон төвийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд бид “Онцгой горим”-д шилжиж ажилласан. Нэг сарын хугацаатай өдөр шөнөгүй хариуцлагатай жижүүр гаргаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж цаг хугацаатай уралдаж ажилласан. Ямар ч байсан энэ ажлын ард гарлаа, хийж хэрэгжүүллээ. Ер нь бол зүүн үйлдвэрт цаашид анхны ТЭЗҮ-ээр төлөвлөгдсөн 600 мянган тонн гэсэн хүчин чадалд нь хүргэж чадахгүй юмаа гэхэд ойрын хугацаанд 300-350 мянган тонны хүчин чадалд хүргэхийн төлөө ажиллаж байна. Тэгж чадвал ачаалал нэлээн сайн хөнгөрнө.

Нийслэлийн нэг өрх айл Багануурын нүүрсийг өвөлдөө дөрвөн тонныг хэрэглэдэг байсан бол манай үйлдвэрийн шахмал түлшийг өвөлдөө 2,5 тонныг хэрэглэж байна.Агаарт цацагддаг дэгдэмхий бодисуудын ялгардаг хэмжээ Багануурын нүүрсэнд 44 хувь бол, шахмал түлшинд 22 хувь байгаа.

-Зүүн үйлдвэр өнөөдөр ямар хүчин чадлаар ажиллаж байна вэ?
-Ойролцоогоор 250 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хэмжээнд, зарим үед үүндээ хүрэхтэй, үгүйтэй. Тасралтгүй ажиллаж чадвал шүү дээ. Нийт ачааллынхаа 1/3-т л байгаа гэсэн үг. Ер нь бол тогтмол 200 мянган тонны хүчин чадалтай явж байна гэж ойлгох хэрэгтэй. Хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бол байгаа. Ингэхийн тулд техник, технологийг илүү сайжруулах хөрөнгө оруулалтууд шаардлагатай байна. Өнөөдөр төлөвлөөд ажиллаж байгаагаар бол ирэх 10 дугаар сарын 1 гэхэд зүүн үйлдвэрийн 3 дугаар цехээ ажилд оруулах зорилготой. Энэ цехийн хүчин чадлыг цагт 50 мянган тоннд хүрэх төхөөрөмжөөр тоноглож чадах юм бол зүүн үйлдвэр нь нийслэлийн нийт хэрэглээний 50 хувийг нийлүүлчих боломжтой гэсэн үг. Энэ бол 550 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэхээс тал нь буюу 300 мянган тонныг үйлдвэрлэхийг хэлж байгаа юм.

-Анх бол гайхамшигтай хүчин чадалтай, мундаг үйлдвэр байгуулагдлаа гэж нийгэмд мэдээлж байсныг хүн бүхэн мэднэ. Тэгсэн усныхаа асуудлыг ч шийдээгүй байсан юм уу?
-Усны асуудал, төмөр замын асуудлуудыг гүйцэд шийдээгүй байсан юм билээ. Ер нь бол эхлүүлсэн ажлууд байсан. Геофизикийн аппаратын дохиоллоор дороо жаахан цэвдэг мэдэрснийг ус гэж шууд ойлгосон уу, ойлгуулсан юм уу, сайн мэдэхгүй. Өрөмдлөг хийж усны нөөцөө албан ёсоор тогтоогоогүй байж. Иймэрхүү асуудлууд байдаг. Өнгөрсөн жил ямар ч байсан зүүн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замтай болгох, устай болгох ажлууд хийгдэж, асуудлуудыг шийдлээ.

-Эдгээр ажлууд хийгдсэнээр хүчин чадлыг хэдэн хувиар сайжирч байна гэж үзэх вэ?
-Тавь орчим хувьтай гэж ойлгож болно байх. Бас нэг ажил ундарсан нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үйлдвэрийн үндсэн хоёр цех нь хатаагчгүй байсан. Тийм учраас чийгтэй түлш гардаг. Тэр нь нэлээн шүүмжлэл дагуулсан.

-“Сайжруулсан түлш бутарч, үйрээд, чийгтэй байна” гэж хэл ам болоод байсан сэдэв мөн үү?
-Тэр л дээ, үндсэндээ хатаагч төхөөрөмж нь байхгүй байсан учраас нүүрс чийгтэй гараад, тэр нь хөлдөөд, айлд орохоороо буцаж гэсээд бутраад байсан юм. Гэхдээ огт хатаагчгүй байсан гэж хэлэхэд бас хэцүү. Технологийн сонголт буруу байсан юм билээ. Энгийнээр хэлэхэд уураар хатаадаг хатаагч ашигласан. Уур чинь өөрөө чийг шүү дээ. Монголын нөхцөлд өвлийн цагт уураар, чийгээр хатаана гэдэг боломжгүй. Халуун агаараар л хатаадаг технологи ашиглах ёстой байсан. Тэгсэн халуун агаараар биш халуун уураар хатаадаг технологийг сонгосон байсан. Үүнийг технологийн сонголтын алдаа байжээ гэж яриад байгаа юм.

-Тэгээд энэ асуудлыг шийдсэн үү?
-Шийдэхээр ажиллалгүй яах вэ. Өнгөрсөн намар, өвөл Засгийн газрын түвшинд хөдөлж байж хэвтээ хатаагч гэж халуун агаараар хатаадаг гурван төхөөрөмжийг оруулж ирж суурилуулсан. Уг нь бол урьд жил нь захиалсан юм билээ. Тэгсэн тэр компани нь нэг бүтэлгүй юм таарч он дамнуулаад цаг хугацаа алдчихгүй юу. Тэгээд өнгөрсөн зун намар Засгийн газар, Гадаад харилцааны яам, Консул гээд бүгдээрээ хөдөлж байж оруулж ирсэн. Өвлийн их хүйтний өмнө амжиж гурван хатаагчийг угсарч ажилд оруулсан. Үүний хүчинд энэ жил өмнөх шигээ үйрдэг бутардаг хэл ам гайгүй болсон. Цаашдаа хатаагч төхөөрөмжүүдийг сайжруулах шаардлага байгаа. Хоёрдугаарт, нэг том асуудлыг ярих ёстой юм. Ямар ч автоматжуулалтгүй үйлдвэр барьсныг одоо автомат тохиргоотой үйлдвэр болгох ёстой. Ажлын байрны нөхцөл сайжирна. Нүүрстэй л ажиллаж байгаа, нүүрсийг хольж найруулж байгаа ажил учраас тоосжилт маш их. Тэгэхээр энэ тоосжилтыг бууруулах, гидроциклон гэдэг ч юм уу, тоосжилтыг сорох, бууруулах, чийгээр доош нь намжаах, шүүлтүүр барих гэхчлэн агааржуулалтын асуудлуудыг зайлшгүй шийдэх шаардлагатай байна. Энэ бүгдийг шийдэж хүчин чадлыг сайжруулсан үед баруун үйлдвэр зогсоно. Бас ТЭЦ-4 хашаанд байгаа төвийн үйлдвэр гэж бий. Цагт найман мянган тонныг үйлдвэрлэнэ гэж тооцсон ч 4,5 мянган тонн орчим л үйлдвэрлэж байсан юм. Мөн л тоног төхөөрөмжийн уялдаа муу байсан. Одоо бол тоног төхөөрөмжүүдийг сайжруулсны хүчинд өнөөдөр цагт 15 мянган тонн үйлдвэрлэх болсон. Энэ үйлдвэр их сайн ажиллаж байна. Хоёр шугам нь сайн байгаа. Энэ бүхэн ирэх өвлийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй явж байгаа гэсэн үг.

-Танай үйлдвэрийн толгой болох “Эрдэнэс тавантолгой” компани өнөөдөр нийгмийн анхааралд байна. БЭТ томилогдсон, ТУЗ шинэчлэгдсэн. Энэ нөхцөлд танай үйлдвэрийн санхүүжилт, хөрөнгө оруулалтууд ямар байна. Онцгой цаг үед ажил жаахан царцанги байдаг даа. Удахгүй наадам, тэгээд өвөл шүү дээ?
-Зуны гурван сарыг л маш сайн ашиглах ёстой. “Эрдэнэс тавантолгой” компани борлуулалт дээрээ голлон анхаарч, улсын төсөв бүрдүүлэх гээд явж байгаа учраас санхүүгийн хувьд нэлээн хатуу байгаа. “Тавантолгой түлш” компанийн хувьд ТУЗ-өөр дамжуулан ирэх оны төсвийг баталсан. Баталсан төсвөөрөө санхүүжилтээ авч байгаа. Жаахан алгуур байгаа ч гэсэн төлөвлөгөөт ажлууд бол явдгаараа явж байгаа. Зүүн үйлдвэрийн төсөв дээр тодотгол хийх шаардлагатай. Тодотголын ажил дээр жаахан цаг алдаж байна. Бид ТУЗ-дөө шийдүүлэх гээд өгчихсөн. Энэ хурдан шийдэгдвэл зүүн үйлдвэрийн 3 дугаар цех ашиглалтад хурдан орж, баруун үйлдвэрийн ачаалал эрс бууна. Өвлийг дажгүй давна гэж харж байна.

-Одоо эхэнд ярьсан сайжруулсан түлш, шахмал түлшний ялгаагаа хэлж өгөх үү?
-За тэгье. Анхнаасаа нийгэмд буруу ойлгуулсан, буруу мэдээлэл өгсөн шиг байна. Ер нь бол түүхий нүүрс түлж байгаад нийтлэг буюу завсрын нүүрс рүү шилжсэн үйл явц шүү дээ. Товчхондоо бол эрчим хүчний нүүрс гэж ойлгох хэрэгтэй. Энэ нүүрсийг эхэнд хэлснээр нунтаглаад, барьцалдуулагч хийж шахаад гаргаж байгаа ч гэсэн нүүрс л байхгүй юу. Нүүрс учраас нүүрснээс гардаг дэгдэмхий бодис бүгд ялгарч гардгаараа гарна. Азотын, хүхрийн, нүүрс төрөгчийн олон нэгдлүүд бүгд байдгаараа байгаа. Хамгийн гол нь, Тавантолгой буюу Энержи Ресурсийн уурхайгаас авчирч байгаа эрчим хүчний нүүрсэнд энэ бүх дэгдэмхий бодисууд нь Багануурын түүхий нүүрснээс хоёр дахин бага байгаа юм. Үүгээрээ л ялгаатай, онцлогтой. Эдгээр бодисууд хоёр дахин бага байгаа нь Улаанбаатарын агаарын бохирдлыг хоёр дахин бууруулсан үндэслэл болдог. Илчлэгийн хувьд бол Багануурын нүүрс 3000 орчим ккл илчлэгтэй. Тэгвэл Тавантолгойн нүүрс дунджаар 6000 келколорын илчлэгтэй. Тэгэхээр нүүрсний илчлэг чанараараа Багануурын нүүрснээс хамаагүй сайн. Нийслэлийн нэг өрх айл Багануурын нүүрсийг өвөлдөө дөрвөн тонныг хэрэглэдэг байсан бол манай үйлдвэрийн шахмал түлшийг өвөлдөө 2,5 тонныг хэрэглэж байна. Тэгэхээр галлагаанд хэрэглэдэг нүүрсний хэмжээ буурсан. Агаарт цацагддаг дэгдэмхий бодисуудын ялгардаг хэмжээ Багануурын нүүрсэнд 44 хувь бол, шахмал түлшинд 22 хувь байгаа. Ингэж хоёр дахин буурсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан зүйл. Онолын хувьд ч, практикийн хувьд ч тэр. Гэтэл ард түмэнд анхнаас нь сайжруулсан, утаагүй түлш гээд ойлгуулчихсан. Утаа оргүй алга болох юм байна гээд буруу ойлгочихсон. Өнөөдөр ч тийм буруу ойлголттой байгаа нь хүмүүст хүлээлт хэтэрхий өндөр болгочхож. Үнэндээ тийм биш л дээ.

-“Энэ чинь нүүрс, утаа гарч таарна” гэж та шууд хэлээд байна уу?
-Их утаатай нүүрс түлдэг байсан бол одоо бага утаатай нүүрс түлж байна л гэж ойлгох хэрэгтэй. Чанарын ялгааг нь хэлж өгч байна. Улаанбаатар огт утаагүй нүүрс түлье гэвэл монголчууд Газ руу л шилжинэ. Хамгийн ойрхны жишээ Бээжин хот байна. Саяхан ямар гамшигтай утаатай байлаа. Өнгөрсөн жилээс Бээжин орчмыг “Газжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж, одоо утаагүй болж байна. Хятадад өнөөдөр манайх шиг 600 орчим шахмал түлшний үйлдвэр байна. Тэд шахмал түлшийг хагас коксоор хийж байна. Манайх бол эрчим хүчний нүүрсээр хийж байна. Тэгэхээр манай дараагийн алхам хагас кокс руу л шилжих. Монголд хагас коксын үйлдвэр барих цаг болсон. Хагас коксын үйлдвэрийг Багануурын хүрэн нүүрсээр хийж болно, Тавантолгойн чулуун нүүрсээр ч хийж болно. Үүнийг Олон улсын эрдэмтэд судалсан. Ялангуяа Япон, Германы эрдэмтэд Монголд ирж манай нүүрийг туршсан, судалсан. Тэдний судалгаагаар Багануурын нүүрснээс хагас кокс гаргаж болно гэсэн. Тэгэхээр Улаанбаатарт хамгийн ойр, эдийн засгийн зардал багатай нь Багануурын уурхай учраас тэнд байгуулах боломжтой.

 -Ирээдүйг ингэж харж байгаа юм байна. Ингэхэд нөгөө шахмал түлш барьцалдуулагчийг урд хөршөөс зөөсөн хэвээрээ л байгаа юу?
-Өмнө нь бол 100 хувь Хятадаас авч байсан. Өнгөрсөн жил 50 хувийг урдаас, үлдсэн 50 хувийг дотоодоосоо авсан. Энэ жилээс барьцалдуулагчийнхаа 60-70 хувийг дотооддоо үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ийм маягаар “Тавантолгой түлш” компанийн ажил жигдэрч л байна. Анх бол 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автоматажсан, баяжуулах үйлдвэр байгуулах том зорилго тавьсан ч ус, төмөр зам, технологийн дэвшлүүдээ орхигдуулсан байв. Одоо энэ асуудлуудыг эхнээс нь эмхэлж цэгцэллээ. Цааш хийх, засаж сайжруулах ажлууд олон бий. Компанийн санхүүгийн асуудлуудыг стандартад нь оруулсан. Компанийн санхүүд нэвтрүүлсэн шинэ программуудыг яривал нэлээн цаг авах байх. Мэргэжлийн хүмүүс ярих нь илүү ойлгомжтой. Энэ бүгд “Тавантолгой түлш” компанийн үйл ажиллагааг зөв хандлага руу нь чиглүүлсэн, оруулсан үйл явц юм. Уул уурхайн үйлдвэрлэл нь эдийн засгийн эрүүл загвар, зарчимдаа нэг орчихвол цаашаа бүтэмжтэй явчихдаг үйл ажиллагаа юм. Үүнийг энэ салбарт 37 жил анхан шатнаас эхлээд дарга захирлыг нь хүртэл хийсэн хүний хувьд гадарлана. Одоо дараа дараагийн ажлууд зөв шугамаараа явах нь тодорхой.

-Ярилцлагын төгсгөлд асуухад “Тавантолгой түлш” компанийн ажилчдын нийгмийн асуудал ямар түвшинд байгаа вэ?
-“Тавантолгой түлш” компанид өнөөдөр нийт 2700 гаруй ажилтан байна. Тэдний 70 гаруй хувь нь хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа. Тэгсэн хэр нь нийгмийн даатгалдаа энгийн ажиллах нөхцөлөөр бүртгэгдсэн байсан. Үүнийг нь бид өнгөрсөн жилээс хөөцөлдөж, ХНХЯ-тай нэлээн яриа болсны эцэст хүнд хортой нөхцөлд бүртгүүлсэн. Ажилчдынхаа төлөө хийсэн том ажил. Хөдөлмөрийн тухай хуулиар энэ нь тэтгэврийн насаа наана тогтоолгох, зохих хөнгөлөлтүүдийг эдлэхээс эхлээд ажилчид маань үнэ цэнтэй ажил болсонд баяртай яваа.

-Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

ShareTweet

Related Posts

О.Номинчимэг: Электрон тамхи нь сэтгэцэд нөлөөлөх бодис зөөвөрлөх хэрэгсэл болж байна
Ярилцлага

О.Номинчимэг: Төрийн өмч бол дарга нарын “шидэт уут” биш, ард түмний баялаг байх ёстой

2026-03-25 12:17
Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

2026-03-13 19:18
Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй
Эдийн засаг

Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

2026-03-10 10:55
}

Шинэ мэдээ

49 мянган төгрөгийн нүүрсийг 8 мянган төгрөгөөр борлуулах эрх олгосон албан тушаалтныг яллахаар шүүхэд шилжүүлжээ

49 мянган төгрөгийн нүүрсийг 8 мянган төгрөгөөр борлуулах эрх олгосон албан тушаалтныг яллахаар шүүхэд шилжүүлжээ

by undesten
2026-05-05 08:27
0

Мөнх оршихуй буй Наран, Саран

Мөнх оршихуй буй Наран, Саран

by undesten
2026-05-05 07:58
0

“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

by undesten
2026-05-04 16:37
3

Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 аж ахуйн нэгж

Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 аж ахуйн нэгж

by undesten
2026-05-04 14:29
0

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлнэ

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлнэ

by undesten
2026-05-04 13:07
0

Тавдугаар сарын 2-ноос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулдаггүй болно

ИРГЭН: Umoney картаас хасагдаж байгаа болон үлдэгдэл мөнгөний хэмжээг харуулдаггүй болсон байна

by undesten
2026-05-04 12:59
0

Нийтийн тээврийн автобусны зогсоолын нэршлийг өөрчилжээ

1000 төгрөгөөр гурван удаа дамжин суух, тухайн өдрөө дөрвөн удаа зорчих нь хэвээрээ гэв

by undesten
2026-05-04 11:52
0

Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймрийн гурвыг нь бүрэн унтрааж, нэгийг нь цурамд орууллаа

Долоо хоногийн хугацаанд өнжмөл шар өвсний түймрийн 16 дуудлага бүртгэгдлээ

by undesten
2026-05-04 11:18
0

Өнөөдөр, маргааш Сүхбаатарын талбайд спорт, хоол, сэтгэл зүйн зөвлөгөө өгнө

Өнөөдөр, маргааш Сүхбаатарын талбайд спорт, хоол, сэтгэл зүйн зөвлөгөө өгнө

by undesten
2026-05-04 10:35
0

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр энэ жил 17 байр урагшилжээ

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр энэ жил 17 байр урагшилжээ

by undesten
2026-05-03 14:19
3

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай