Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолоор Тулгар төрийн 2232 жилийн ой, Их Монгол Улсын 817 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 117 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ыг зохион байгуулах багийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Энэхүү тоглолтын Eрөнхий найруулагчаар Н.Жанцанноров, Ерөнхий продюсерээр Ж.Дамдинцэрэн, Уран сайхны удирдагчаар Г.Цоггэрэл, Ерөнхий удирдаачаар Н.Буянбаатар, Ерөнхий зураачаар С.Чулуунбаатар, Ерөнхий бүжиг дэглээч, найруулагчаар Д.Баярбаатар, Хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, Хөгжмийн найруулагчаар Б.Алтанхуяг, дүрс бичлэгийн продюсерээр А.Бүрэнбаатар нар ажиллахаар болжээ.