Солонгос улсад ажиллах урт хугацааны эрх олгодог “Е-7-4” мэргэжлийн визийн шаардлагыг хөнгөвчлөхөөр болсныг тус улсын Хууль зүйн яамнаас мэдэгдлээ.
Тодруулбал БНСУ-ын үйлдвэр, нутгийн захиргаануудаас ажиллах хүчин хомс байгаа тул гадаадын иргэдийг нэмэгдүүлэх хүсэлт ирүүлсний дагуу урт хугацаанд ажиллах эрх олгох визийн шаардлагыг хөнгөвчлөхөөр болсон байна.
Одоо мөрдөгдөж буй хуулиар Солонгос улсад хууль ёсоор таваас дээш ажилласан гадаад иргэд “Е-7-4” мэргэжлийн виз мэдүүлэх эрхтэй болдог. Харин яамнаас энэ шаардлагыг дөрвөн жил болгосон. Мөн виз мэдүүлэх хүний тоог нэмэгдүүлэхээр болжээ.
Энэ жилийн хувьд тус визэнд бүртгүүлсэн хүний тоо 5000 байсан. Жилийн эцсээр эрх олгодог байсан бол хугацааг наашлуулж, ирэх долоодугаар сард тус 5000 хүнд визийн зөвшөөрөл олгоно. Жилийн хоёрдугаар хагасаас дахин орон тоо зарлах аж.
“Е-7-4” виз мэдүүлэх гэж буй хүмүүс мягмар гарагаас долоодугаар сарын 5-ны өдөр хүртэл hikorea.go.kr сайтаар нэвтрэн орж бүртгүүлэх юм байна.
Эх сурвалж: The Korea Times