Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг долдугаар сарын 1-нээс ачаа тээвэр болон бүх чиглэлийн зорчигчийн тарифаа 50 хувиар нэмэгдүүлсэн байна.
Тодруулбал,
-Өнгөт, хар төмөр тээвэрлэх тарифыг 17.8 хувиар
-Мод, модон эдлэл тээвэрлэх тарифыг 50.1 хувиар
-Машин механизм, тоног төхөөрөмж тээвэрлэх тарифыг 23.4 хувиар
-Ноос, ноолуур арьс шир тээвэрлэх тарифыг 24.1 хувиар
-Орон нутгийн харилцаанд нүүрс тээвэрлэх тарифыг 4.6 хувиар
-Барилгын материалыг тээвэрлэх тарифыг 39.5 хувиар
-Гэрийн хэрэглэх тээвэрлэх тарифыг 7.4 хувиар
-Чингэлэг тээвэрлэх тарифыг 5.8 хувиар тус тус нэмжээ.
Харин орон нутгийн харилцаанд болон олон улсын харилцаанд зорчигч тээвэрлэх тарифыг 50 хувиар нэмсэн байна.