• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 12
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

    Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

    Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна

    Монголыг зорих жуулчдын тоо нэг саяд дөхлөө

    Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

    Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

    Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна

    Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно

    Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

    Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолоос үүдэж энэ онд самар түүж бэлтгэхийг хориглолоо

    Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно

    Энэ сарын 12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

  • Улс төр
    Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

    М.Энхцэцэг: ЭХЯ хууль зөрчин говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалтыг нууцаар зарласан

    Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

    Н.Учрал: Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно

    Н.Учрал:Одоо 39 эмнэлэг барьж байна, үүн дээр шинээр 34 эмнэлэг барина

    Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмнэ

    Аудит: Засгийн газарт танах боломжтой зардлууд байна

    Л.Амар: 2027 оны төсөв баян айлын эрх хүүхэд шиг аашилж, байдгаа барж буйн жишээ юм

    Л.Гантөмөр: Маш олон асуудлыг Засгийн газар хөндөж байгаа ч асуудлуудаа шийдэх эр зориг алга байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

    Непалд болсон үерийн улмаас олон зууны хүний амь эрсэджээ

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

    Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

No Result
View All Result

С.Мядагсүрэн: Манай баг нэвтрүүлсэн технологио цаашид үргэлжлүүлэн олон хүнд эмчилгээгээ хүргэхийг хичээнэ

by undesten
2023-07-25 16:19
in Ярилцлага
31
Эрдэмтэн, эмч нарын бүтээлд Төрийн шагнал хүртээлээ
SHARETWEET

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “АЛЛО болон АУТО цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн” бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээсэн.

Уг багийн төлөөлөл Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ЦЭСЧШСТ-ийн дарга, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор С.Мядагсүрэнтэй ярилцлаа.

– Та бүхний Төрийн соёрхол хүртсэн бүтээлийн талаар ярилцлагаа эхлэх үү?

– Төрийн соёрхолт шагналыг манай багт үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээгээр хүртээсэн.

Энэ эмчилгээ хоёр янз байдаг. Эхнийх нь АУТО буюу өөрөөс нь өөрт нь үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ. Нөгөөх нь АЛЛО буюу донороос, өөр хүнээс өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгах гэсэн хоёр эмчилгээний арга бий.

Уг эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх санаачилгыг бидний багш, Монгол Улсын Ардын эмч, дэд профессор, зөвлөх зэргийн эмч, одоог хүртэл Үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагчаар ажиллаж байгаа Н.Оюундэлгэр эмч гарган, анхны багийг бүрдүүлэн, хөрөнгө оруулалтыг татан, түүгээрээ мэргэжилтнүүдээ гадаад оронд сурган, ариун өрөө, тоног төхөөрөмжүүдээ бэлдэж, хавдартай өвчтөнүүдэд хийх хими эмчилгээний протоколуудаа шинэчилж эхэлж байлаа. Манай баг маш том бүрэлдэхүүнтэй. Хамгийн анх 2014 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан баг байдаг. Тэр багаараа бид АУТО буюу өвчтөнөөс өөрөөс өөрт нь үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийсэн.

2022 онд Үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний баг 34 хүний бүрэлдэхүүнтэйгээр Эрүүл мэндийн сайдын тушаалаар шинэчлэгдэн батлагдсан. Үүдэл эс шилжүүлэх багт цусны эмч, лабораторийн эмч, цусны сувилагч, лаборантууд, инженерүүд, трансфузиологи гэх мэтээр маш өргөн хүрээтэй олон төрлийн мэргэжилтнүүдийг багтаасан баг юм. Тэр олон мэргэжилтнүүдийн дотроос цусны эмч, лабораторийн эмч, лаборантууд, цусны сувилагчид түлхүү энэ үйл ажиллагаанд оролцдог.

Цусны эмч лабораторийн эмчийн хийсэн шинжилгээний хариунд үндэслэн оношоо тавьж, эмчилгээгээ төлөвлөж, эмчилгээний үр дүнг хянаж, цусны эмч болон лабораторийн эмчийн зөөврөөр лаборант болон сувилагчид маань ажил үүргээ гүйцэтгэдэг нарийн нягт уялдаа холбоотой ажилладаг байгаа.

Үүдэл эсийн багийн гишүүд бүгд өөр өөрийн үүрэгтэй, нэг нь эмчлэгч эмч хийж байхад нөгөө нь цусны үүдэл эсээ шүүнэ, боловсруулна, шинжилгээгээ, эмчилгээ, сувилгаагаа хийнэ гэх мэтээр багийн бүх гишүүд өөр өөрийн үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэснээр энэ нарийн төвөгтэй, хэцүү технологи, эмчилгээний ард гарч чаддаг.

– Үүдэл эсийг төрөхөд аваад хадгалдаг. Ирээдүйд ямар нэгэн өвдвөл түүгээр эмчилдэг гэж сонсож байсан. Үүдэл эс гэж юуг хэлээд байна гэдгээ эхлээд тайлбарлах уу?

– Одоогийн байдлаар судлагдсан хоёр янзын үүдэл эс бий. Нэг нь цусны үүдэл эс. Нөгөөх нь мезинхимийн үүдэл эс.

Дэлхийд үүдэл эсийн эмчилгээнээс цусны үүдэл эсийг эмчилгээнд хамгийн анх ашиглаж, нэвтрүүлсэн ба одоо олон улсын эмчилгээний зааварт орсон, цусны эмгэгийн үеийн орчин үеийн, үр дүн өндөртэй эмчилгээнүүдийн нэг гэж бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээний арга. Цусны эмгэгийн үед хэрэглэдэг. Түүнээс гадна дархлааны, бодисын солилцооны эмгэгүүдийн үед хэрэглэнэ.

Цус гэдэг эрхтэн бүх биеэр урсдаг хавдар болоод өөрчлөлтөд орсон эс бүх л биеэр өнгөрч байгаа учраас аль ч эрхтнийг хамруулаад, гэмтээгээд явж болно гэдгийг санах хэрэгтэй

Сүүлийн үед мэдрэлийн зарим эмгэг, вирусийн халдварын дараах уршгийг эмчлэх зэрэгт хэрэглэж байна. Мезинхимийн үүдэл эс одоогоор судалгааны түвшинд явагдаж байна. Дөнгөж эхний ганц хоёр эмгэгийн үед эмчилгээнд хэрэглэж, практикт нэвтрүүлж эхэлж байгаа. Жишээ нь үенд мезинхимийн үүдэл эс тарьж эхэлж байна. Зарим нуруу нугасны гэмтэл, харвалт, аутизм, бодисын солилцооны эмгэг, шарх, түлэгдэл зэрэг өвчний үед мезинхимийн үүдэл эсийг практикт одооноос л хэрэглэж эхлэх гэж байна. Маш цөөн орны эмчилгээний зааварт орсон. Дийлэнх оронд судалгааны түвшинд яваа.

Үүдэл эсийг төрөхөд нь аваад хадгалдаг үйлчилгээ олон улсад байдаг. Үүнийг үүдэл эсийн банк гэдэг. Энэ нь үүдэл эсийн нэг л сурвалж. Одоогийн байдлаар 20- 25 жил хадгалж чадаж байгаа. Хадгалагдаж байгаа хугацаанд тодорхой өвчнүүдийн үед тухайн үүдэл эсийг эмчилгээнд өөрт нь хэрэглэж болно.

– Монгол Улсыг олон улсын түвшинд аваад үзвэл энэхүү эмчилгээгээр хэр ахицтай яваа вэ?

– Олон улс цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээгээр маш өндөр түвшинд хүрчихсэн. АУТО үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ архаг хавдартай хүнд ихэвчлэн хийгдэж байгаа. Архаг явцтай хавдар болох миелом, лимфом гэж хавдруудын үед ихэвчлэн өвчтөнөөс өөрөөс нь үүдэл эс аваад шилжүүлэн суулгадаг.

Манай улс Азидаа үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлсэн 15 дахь орон болсон байдаг. АУТО үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ манай оронд олон улсад баримталдаг зарчмаар хийгдэж, эмчилгээний үр дүн олон улсынхтай дөхүү байдаг.

АЛЛО үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг бид эх орондоо дөнгөж нэвтрүүлээд байгаа ба олон улсад төрлийн бүрэн тохироотой донорын олдоц муу байдагтай холбоотой төрлийн бус тохирсон, төрлийн ба төрлийн бус бүрэн бус тохирсон, хүйн цусны үүдэл эс зэрэг эх сурвалжуудаас үүдэл эс шилжүүлэн суулгаж, түүндээ тохируулан хими болон дархлаа дарангуйлах эмчилгээнүүд маш нарийн зохицуулгатай хийгдэн, эмчилгээний хүртээмж, үр дүн сайжирсаар байгаа.

Яагаад олон улсад донорын өөр өөр төрлийн эх үүсгэврүүдийг сонгох болсон бэ гэвэл нэг айлын төрсөн ах дүү нар дотор эд нийцлийн хувьд бүрэн тохирох магадлал дөнгөж 0-25 хувь. Өөрөөр хэлбэл ах дүү нар дотор 100 хувь тохирох донор байхгүй байж болно.

Төрсөн ах дүү нар дотор 100 хувь тохирсон донор олдохгүй тохиолдолд донорын мэдээллийн сан, хүйн цусны банкнаас тохирох донор хайдаг. Донорын мэдээллийн сан гэдэг нь донор болохыг хүссэн сайн дурын хүн өөрийн онцлог мэдээллүүдийг үлдээдэг, маш олон донорын мэдээлэлтэй сангууд олон улсад байдаг. Гэвч ийм их мэдээлэлтэй сангаас ч бүрэн тохирсон донор олдохгүй байж болно. Ийм тохиолдолд бүрэн тохироогүй төрлийн болон төрлийн биш донорын сонголт руу ордог. Манай оронд донорын мэдээллийн сан үгүй ч бид байгуулахаар ЭМЯ, ЭМХТ зэрэг газруудтай хамтран ажиллаж байгаа.

– Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг ямар зорилгоор хийдэг вэ?

– Цусны хавдрын эмчилгээний үр дүнг бид өвчтөний амьдралын хугацааг хэдий хугацаагаар уртасгаж чадав, амьдралын чанарыг хэр дээшлүүлж чадав гэдгээр үнэлдэг. Өөрөөр хэлбэл эмгэгийг намжмал байдалд хэр удаан байлгаж байгаагаар гэсэн үг. Намжмал байдалд орсон эмгэг эмчилгээ дуусангуут, эмчилгээний явцад, жилийн дараа гээд хэзээ ч сэдэрч болзошгүй. Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг тухайн сэдрэлийг хойшлуулах, намжмал байдалд аль болох урт хугацаанд барих зорилгоор хийж байгаа.

Аливаа эмчилгээ бүх хүнд ижил үр дүнтэй, сайн байна гэж үгүй, гэхдээ олон улсад АУТО үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ 100 хүний 80 хүний амьдралыг дунджаар 3-5 жилээр, АЛЛО үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн дийлэнх өвчтөний амьдралыг дунджаар зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар уртасгаж, энэ хугацаанд гэр бүлтэйгээ байх боломжийг олгож байгаа тул яах аргагүй орчин, цагийн үр дүн өндөртэй эмчилгээний арга гэж тооцогддог. Бид ч мөн үүний төлөө явж байна.

– 2014 оноос хойш энэхүү эмчилгээг хэдэн хүнд хийв. Хэр үр дүнтэй яваа вэ?

– 2014 оноос хойш АУТО үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг 31 хүнд энэхүү эмчилгээг хийгээд байна. 2014 оноос хойш яагаад ийм цөөхөн хүнд хийсэн юм бэ гэж зарим хүмүүс бодож магадгүй. Энэ тийм амар эмчилгээ биш. Цаг хугацаа маш их орно. Өвчтөн оношлогдсоноос хойш зургаа ба түүнээс дээш удаагийн хими эмчилгээ хийдэг. Эдгээр олон удаагийн хими эмчилгээнд мөн л доод тал нь зургаан cap шаардагддаг.

Хими эмчилгээнд үр дүнгүй, бүрэн эсвэл хагас намжмал байдалд орж чадахгүй, намжмал байдалд орсон ч нас 60-аас дээш тохиолдолд үүдэл эс шилжүүлэн суулгах заалт гарч ирдэггүй ээ. Үүнээс гадна хими эмчилгээ дааж байгаа байдал, биеийн ерөнхий байдал, хавсарсан эмгэг гээд маш олон хүчин зүйлээс шалтгаалж, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдэх эсэх шийдэгдэж, өмнөх бэлтгэлд олон сарыг зарцуулдаг.

Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ маань бас хоёр cap үргэлжилдэг. АЛЛО үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг бид нэг өвчтөнд хийсэн. Өвчтөн маань 2022 оны 11 дүгээр сараас хойш бэлтгэл хими эмчилгээ хийлгэж байгаад төрсөн дүү, эд нийцлийн шинжилгээгээр бүрэн тохироотой донороос 2023 оны наймдугаар сарын 4-ний өдөр үүдэл эс шилжүүлэн суулгуулсан. Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ 49 хоног үргэлжилсэн.

– Ямар үйл явцаар уг эмчилгээг хийдэг вэ?

– Химийн эмчилгээ эхлээд хийнэ. Үүдэл эс шилжүүлэн суулгах заалт гарсан тохиолдолд АУТО үүдэл эс шилжүүлэн суулгаж байгаа тохиолдолд ясны хэмд байгаа үүдэл эсийг захын судас руу нь тариа тарин дайчлаад, захын судаснаас тусгай аппаратаар үүдэл эсийг шүүж авна. Тусгай нарийн аргачлалаар шүүж авсан эсээ боловсруулаад, хөлдөөгөөд, хадгалдаг. Ингээд өвчтөндөө 7-10 хоногийн дараа шүүгээд хадгалчихсан үүдэл эсээ шилжүүлэн суулгах зайг гаргаж өгөх, эмгэгийн үлдэц байвал түүнийг үгүй хийх зорилгоор өндөр тунгийн хими эмчилгээ хийнэ.

халдварт өвчнүүд, хоруу явцтай вирусийн халдварууд бидний эсийн доторх уургийн дарааллыг гэмтээж, өөрчлөлтөд оруулж байдаг

Уг хими эмчилгээний дүнд цусны үндсэн гурван эс унадаг. Цагаан эс буурснаар халдварт өртөмтгий, ялтас буурснаар цус гоожимтгой, улаан эс буурснаар цус багатай болдог. Хадгалсан үүдэл эсээ энэ үед сэлбэдэг боловч өвчтөнд өөриймсөж, үйл ажиллагаагаа явуултал 14-21 хоног шаардагддаг ба ясны чөмөг сэргээгүй энэ хугацаа хамгийн эрсдэл өндөртэй үе байдаг.

АЛЛО үүдэл эс үйл явцын хувьд АУТО-той ижил, ялгаатай нь үүдэл эсийг өвчтөнөөс өөрөөс нь биш донор болох өөр хүнээс авдаг ба дийлэнх тохиолдолд хадгалахгүй шууд өвчтөнд сэлбэдэг.

– Сүүлийн жилүүдэд цусны төрлийн өвчнөөр оношлогдох нь ихэссэн үү. Үүнээс улбаалсан хүндрэл бэрхшээлүүд юу байна вэ?

– Жилд зөвхөн лимфом гэсэн архаг хавдраар 100-гаад шинэ тохиолдол, миелом өвчнөөр 15-20 шинэ тохиолдол оношлогддог. Судалгаа ярихгүй байя л даа.

Намайг 2005 онд цусны эмч болохоор сурч байхад цусны хурц хавдар сард нэг оношлогдвол их юм. Бид бүгд очиж судлаад, үзээд, сонирхоод явдаг байсан. Одоо бол элбэгшсэн. Өвчтөний, эмчилгээ үйлчилгээ шаардлагатай хүний тоо олширч байгаа боловч Монгол Улсын хэмжээнд зөвхөн манай төв цусны эмгэгийн оношилгоо. эмчилгээг үзүүлж байна.

Сүүлийн үед Монгол-Японы эмнэлэгт багш нар маань амбулаторийн ачааллыг бууруулан, үзлэг, оношилгоо, шинжилгээг хийгээд байна. Ажиллаж буй эмч, сувилагчийн хүний нөөц, орны хүрэлцээ, эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалжийн хангамж гэх мэт хүндрэлтэй асуудлууд байдаг.

– Цусны төрлийн өвчлөлүүд яагаад нэмэгдээд байна вэ. Урьдчилан сэргийлж болох уу?

– Мэдээж хэрэг эрүүл амьдралын хэв маягаар амьдрахыг хичээх хэрэгтэй. Гэхдээ сүүлийн үед бид өөрсдөө хичээгээд эрүүл амьдаръя гэсэн ч биднээс шалтгаалахгүй хүчин зүйлүүд их байна.

Үүнд агаар, хөрсний бохирдол. Цаашилбал халдварт өвчнүүд, хоруу явцтай вирусийн халдварууд бидний эсийн доторх уургийн дарааллыг гэмтээж, өөрчлөлтөд оруулж байдаг. Мөн стресс, удамшил гэх мэт нөлөөлөх олон хүчин зүйлүүд байна.

Хотжилт, нийгмийн байдлаас болоод үүсэж байгаа зүйлүүд ч бий. Хэлэхэд хэцүү л дээ.

Онолын хувьд гадаад, дотоод гэх хоёр шалтгаан байдаг.

Гадаад шалтгаанд биологийн хүчин зүйлүүд орно. Биологийн хүчин зүйлд вирус, мөөгөнцөр, нянгийн халдварууд ордог. Тэр дотроо вирусийн халдварууд хамгийн хоруу чанартай гэж үздэг.

Хоёр дахь гадаад хүчин зүйлд физикийн үзэгдлүүд орно. Цацраг идэвхт туяа гэх мэт. Гуравт, химийн хүчин зүйлүүд. Тэр дотроо хамгийн хоруу чанартай нь бензол гэх мэтийн химийн бодисууд гэж үздэг. Хотжих тусам бид химийн бодистой харьцахгүй байна гэж байхгүй боллоо. Дотоод хүчин зүйлд удамшил, хромосом, генийн гажуудал. Өвдсөн үед дэлхийн ямар ч сайн эмчилгээтэй оронд очсон та яг үүнээс болоод өвджээ гээд оноогоод хэлж чадахгүй.

– Цусны төрлийн өвчин туссанаа хүн мэдэх боломжтой юу. Ямар шинж тэмдгүүд илрэх вэ. Хүмүүс мэдэхгүй явж байгаад архаг хэлбэртээ орчихдог юм болов уу?

– Цусны үндсэн гурван өвчин байдаг. Цус багадалтууд, цусны хавдрууд, цус гоожих эмгэгүүд гээд гурван төрөл бий.

Цус багадалтын шинж тэмдэг нь хүн ядарна, сульдана. Мөн толгой эргэнэ, нүд бүрэлзэнэ, чих шуугина. хөдөлмөрийн чадвар буурна, нойрмоглоно, арьс салст цайна. Зүрх дэлсэнэ, амьсгаадна, жаахан явахаар эрээн булчингаар чилж өвдөнө гэх мэт зовууриуд илэрнэ.

Цусны хурц хавдрын үед дээрх шинж тэмдгүүдээс гадна цус алдаж болно. Бид ямар нэг байдлаар гар хөлөө цохихоор хөхөрдөг шүү дээ. Тийм хөх толбон тууралтууд, эсвэл улаан балаар цэг тавьсан юм шиг цэгчилсэн тууралтууд гарч болно. Амархан ямар нэгэн халдвар авна. Авсан халдвар нь амархан хүндрэх хандлагатай. Цус гэдэг эрхтэн бүх биеэр урсдаг хавдар болоод өөрчлөлтөд орсон эс бүх л биеэр өнгөрч байгаа учраас аль ч эрхтнийг хамруулаад, гэмтээгээд явж болно гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ нийтлэг нь элэг, дэлүү, тунгалгийн булчирхай томрох.

Цус гоожих эмгэгийн үед цус гарах, алдах, хөх толбо юм уу жижиг цэгчилсэн тууралт үүсдэг. Эсвэл бүр том хэмжээний цус хуралт үүсээд байж болно. Ийм шинж тэмдгүүд илэрвэл цусны эмчид хандаж, цусны шинжилгээ өгнө гэсэн үг.

– Багаараа Төрийн соёрхол хүртсэнд тань баяр хүргэж сүүлийн асуултыг танд үлдээе.

– Бидний үйл ажиллагааг төр үнэлсэнд баяртай байна. Бидний арав гаруй жилийн хөдөлмөр. Бидний ажил маш олон байгууллага, хувь хүний дэмжлэгтэйгээр явдаг.

ЭМЯ, УНТЭ-ийн үе үеийн удирдлага, УНТЭ- ийн бусад тасаг нэгж, албад бидний үйл ажиллагааг байнга дэмжиж тусалдаг. 2022 онд ЭМЯ-ы дэмжлэгтэйгээр хими эмчилгээний ариун есөн ортой болсон байгаа. Мөн АНУ-д ажиллаж, амьдарч байгаа П.Энхбаатар эмчдээ, АНУ-ын Коичи Такахаши, БНСУ-ын Хи Же Ким, Япон улсын Таканори Тешима профессорууддаа талархсанаа илэрхийлье.

Манай баг нэвтрүүлсэн технологио цаашид үргэлжлүүлэн олон хүнд эмчилгээгээ хүргэхийг хичээнэ. Дээрээс нь чанараа дээшлүүлэхийг хичээнэ. Хийх юм бидэнд маш их байгаа. Энэ бүхэн амаргүй л дээ. Гэхдээ бид хүн амынхаа эрүүл мэндийн төлөө тасралтгүй зүтгэсээр байх болно.

Зураг
ShareTweet

Related Posts

О.Оюунзул: Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд анх удаа тусгасан
Ярилцлага

2026-08-20 18:58
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
Эрүүл мэнд

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

2026-08-04 16:13
О.Номинчимэг: Электрон тамхи нь сэтгэцэд нөлөөлөх бодис зөөвөрлөх хэрэгсэл болж байна
Ярилцлага

О.Номинчимэг: Төрийн өмч бол дарга нарын “шидэт уут” биш, ард түмний баялаг байх ёстой

2026-03-25 12:17
}

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

by undesten
2026-09-11 13:08
1

Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

by undesten
2026-09-11 12:35
0

Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

by undesten
2026-09-11 11:37
0

Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

by undesten
2026-09-11 11:29
0

Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна

Монголыг зорих жуулчдын тоо нэг саяд дөхлөө

by undesten
2026-09-11 11:25
0

НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

by undesten
2026-09-11 11:08
0

Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

by undesten
2026-09-11 11:02
0

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

by undesten
2026-09-10 20:54
0

Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

by undesten
2026-09-10 14:00
0

Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно

by undesten
2026-09-10 13:54
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай