Нийслэлийн Засаг даргын зөвлөл, НИТХ-ын тэргүүлэгчдийн
хамтаар өнөөдрийн 18.00 цагаас 20-ны өдрийг дуустал архи согтууруулах ундааг
худалдан борлуулахыг түр хугацаагаар хориглосон шийдвэрийг гаргалаа.
Мөн энэ шийдвэрийн дагуу Мэргэжлийн хяналтын 500 гаруй
байцаагч яг энэ цагт /16.00 цагт/ хяналт, шалгалт хийхээр ажилдаа гарч байна.
Тэд архи согтууруулах ундаанаас гадна, хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулах
үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг шалгах юм байна.
Улаанбаатар хотод архи борлуулах зөвшөөрөлтэй 2959 аж ахуйн
нэгж байдаг. Эдгээр байгууллагуудад яг одоо хяналт шалгалт орж байна.
Үндэстэн агентлаг