Өнөөдөр буюу наймдугаар сарын 2-ны өдрийн 12:00 цагаас эхлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Налайх дүүргийн 1 дүгээр хороо Туулын гүүр, Боса дэлгүүрийн орчим үер бууж зорчих хэсэг бүрэн хаагдлаа. Иймд Горхи Тэрэлжийн хэсэг рүү зорчихгүй байхыг анхааруулж байна.
Яг одоо газар дээр нь Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Налайх АЗЗА, Налайх Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төвийн нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй, 6 техниктэйгээр ажиллаж байна.
Эх сурвалж: Налайх дүүргийн Шуурхай Удирдлага Хяналт, Мэдээллийн төв