Нийслэлд цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 1-нд эхэлсэн.
Бүртгэлтэй холбоотой түгээмэл асуултад Нийслэлийн Боловсролын Газраас хариулт өгснийг хүргэж байна.
Тухайлбал 2023-2024 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлд 2018-2021 онд төрсөн хүүхдүүд хамрагдах юм. Мөн нэг айлын хүүхдүүд ижил хаягт оршин суудаг, хаягийн зөрчилгүй бол хүсэлтэд үндэслэн нэг цэцэрлэгт хуваарилагдах боломжтой.
Түүнчлэн цэцэрлэгт суралцдаг хүүхэд үргэлжлүүлэн хамрагдах хүсэлтээ e-Mongolia платформд заавал гаргах шаардлагатайг анхаарна уу.