Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзал нь 08 сарын 21-ний дотор Сонгинохайрхан дүүргийн, Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ний байр руу нүүлгэхээр шийдвэрлэсэн талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Шинээр нүүж очих хэсэг нь одоогийн Драгон автовокзалын талбайгаас тав дахин том, хүлээлгийн танхим 2.7 дахин том аж.