Намын даргаасаа багцалсан сум гардаж аваад \”сумтай гарууд” нэр зүүсэн таван
нэр дэвшигч орон нутагт ажиллаж, мөрийн хөтөлбөрөө намынхаа гишүүд дэмжигчдэд
танилцуулсаар байна. Очсон нутаг болгон нь тэдэнд өвөрмөц бэлэг гардуулсаар
байгаа. Тухайлбал, Дархан-Уул аймаг тэдэн \”Алунгоо эхийн сургааль” хөшөөт
барималыг бэлэглэсэн юм. Тэгвэл Баян-Өлгийчүүд нэр дэвшигчдэд ташуур
бэлэглэлээ.
Ингэж л сумтай гарууд маань ташууртай гарууд болж хувирч байна. Дайснаа
дарж, дархан цолоо мандуулахад ташуур өгч эрч хүч өгч байна гэж намынх нь нөхөд
нь тайлбарлажээ. Гэвч ташуурыг Монголчууд дайснаа дарахаас илүүтэйгээр мал
маллахад ашигладаг үндэстэн. Мал гэж чухам юуг хэлээд байгаа ойлгож байгаа
байлгүй дээ.
АН-ын гишүүд дэмжигчид \”сумтай” таван нэр дэвшигчдээ малчин болгохоор
ташуур бэлэглэчихсэн юм биш биз. Ташуур бэлгэнд авсан хүмүүс зургаа даруулахдаа
сүртэй гэж жигтэйхэн. За тэгээд малаа маллаад байж дээ.