Сошиал бол хувь хүний ертөнц. Энд хэн юугаа бичих нь бусдад огтхон ч
хамааралгүй. Гэхдээ бусдад хамаагүй гээд бусдыг доромжлоод суух нь утгагүй.
Тэгвэл яг л ийм үйлдэл твиттер хуудаснаа өрнөж, Монголын нэрийг дэлхийн тавцанд
гаргаж, дэлхийн загварын ертөнцөд \”алт” мэт үнэлэгдэж яваа загвар өмсөгч Нора
өртөх нь тэр.
Гэхдээ Нора энэ үйлдлийг уур бухимдлаар хүлээн авсангүй. Харин ч ухаалаг
хариулт өгч, зарим залууст өөрийгөө хэн болохыг таниулав.
Тэрээр дээрх үйлдэлд \”Доромжлол уу,
Шүүмжлэл үү…
Би 181 см өндөртэй, 52 кг жинтэй модель хүн. Өнөөдөр твиттер хуудсанд ажлын
зурагнаасаа болоод доромжлол, шүүмжлэл, егөөдөл аль нь гэж хэлж болохгүй
зүйлтэй тулгарлаа. Үүнийг хараад өнөөдөр Монголд хэчнээн олон сайхан охид,
бүсгүйчүүд гадаад дүр төрх, жижиг, том хөх, тарган, туранхай байдлаасаа болж
эсрэг хүйстнийхээ хүчирхийлэл, дарамт, шүүмжлэлд ажиллаж, амьдарч байгааг
төсөөлөхөд бэрх. Зарим Монгол эрчүүд охид, бүсгүйчүүдийг зүс царай, хөх, бөгс,
мэдлэг боловсролоор нь үргэлж өөлж, гоочилж, голж, шилдэг нь сүүлийн үед маш их
анзаарагдах боллоо. Эр хүний бүсгүй хүнийг хүндлэх хүндлэл алдагдаж, нийгэмшсэн
хүний хувьд зохимжгүй хэрээс хэтэрч байгаа нь өдөр тутамд ажиглагдаж байгаад
маш ихээр эмзэглэж байгаагаа та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.
Эдгээр асуудлаас болоод олон сайхан охид гоо сайхны хагалгаа хийлгэж, эрүүл
мэнд, сэтгэл санаа, бие эрхтэн, эдийн засгаараа хохирч байна. Эхээс төрсөн
өөрийн төрх, гоо сайхандаа сэтгэл хангалуун бус эмэгтэйчүүд манай улсад олширч
байгаа нь Монгол эрчүүдийн тавьдаг шаардлагатай холбоотой болов уу. Гэтэл
Монгол эрчүүд өөрсдөө бүсгүйчүүд бидний шаардлагад нийцэж чаддаг билүү? гэдэг
асуултыг тавьмаар санагдлаа. Хэрвээ тийм бол хэдэн хувь?” гэсэн хариултыг өгсөн
юм.
Үүнийг уншсан олон Монгол охид \”нээрээ энэ эрчүүд бидний шаардлагад нийцдэг
билүү” гэх асуултыг тавьж эхэллээ.
Үндэстэн агентлаг