· Шинэ жил – 1 дүгээр сарын 1-ний өдөр
· Цагаан сар – 1 дүгээр сарын 27-ноос 29-ний өдрүүдэд
· Ханш нээх өдөр – 4 дүгээр сарын 4-ний өдөр
· Олон улсын хөдөлмөрчдийн баяр – 5 дугаар сарын 1-ний өдөр
· Луут завины баяр – 5 дугаар сарын 30-ны өдөр
· Үндэсний баярын өдөр – 10 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд
· Намрын баяр – 10 дугаар сарын 04-ний өдөр тус тус амрах болно.
Мөн Өвөр Монголд суралцагч оюутан, сурагчид болон ажиллаж, амьдарч буй иргэдийн дунд 2017 оны 1 дүгээр сарын 25-наас 2 дугаар сарын 2-ны хооронд Хятад улсын тал амрах тул хилийн боомт ажиллахгүй гэсэн ташаа мэдээлэл тарсан байгаа тул 2 тал хэлэлцэн тогтсон зөвхөн эдгээр өдрүүдэд хилийн авто замын боомт ажиллахгүй болохыг мэдэгдэж байна. Иймд иргэддээ хандаж дахин сануулахад аливаа асуудлаар худал мэдээлэлд хөтлөгдөх бус албан ёсны эх сурвалжийн мэдээ, мэдээлэлд үндэслэн байр сууриа илэрхийлж бусдад тарааж түгээхийг хүсье.
Монголын талын баярын өдрүүдэд хилийн боомтын амрах цагийн хуваарийн мэдээлэл тодорхой болсны дараа дахин мэдэгдэх болно.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ХӨХХОТОД СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР
2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр