Өчигдөр буюу нэгдүгээр сарын 18-19 шилжих шөнө Италийн төвийн бүс нутгаар газар хөдлөлт болжээ. Үүний улмаас Абруззо бүсийн \”Gran Sasso\” уулын ойролцоо орших Зочид буудал цасан нурангинд дарагджээ. Хууль хүчин, аврах албаны мэдээллэж байгаагаар хорь гаруй жуулчид, найман хяналтын ажилчид дотор нь даруулсан байгаа бөгөөд хичнээн хүн үхсэн талаар тодорхой мэдээлэл алга байна.
Яг үүнтэй адил газар хөдлөлт өнгөрсөн оны наймдугаар сарын хорин дөрөвний өдөр болж 298 хүн амь насаа алдаж байсан билээ.
Үндэстэн агентлаг