Зурагчин Луйс Биелфиелд гэр бүлийн оройн зоогийн өөр өөр өнгө төрхийг харуулжээ. Оройн зоог гэдэг гэр бүлийн хувьд хамгийн чухал хэсэг цугтаа сууж өдрийг яаж өнгөрүүлсэнээ ярин гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлэх чухал мөч юм. Харин гэр бүл болгон ийм байж чадаж байгаа болов уу. Энэ талаар тэрээр өөрийн зургын хальсандаа буулгажээ. Үр дүн нь итгэмээргүй гарсан аж. Сүүлийн үед хүмүүс хийсвэр цахим ертөнцөд хэт их автаад бодит харилцаа муудаад байгаа. Тиймээс ч гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэж бараг байхгүйтэй адил болсон. Дараах зургуудыг хараад танай гэр бүл ч гэсэн хэрхэн аж төрж байгааг нэг ажиглаад үзээрэй. Магадгүй гэр бүлийн оройн зоог танай гэр бүлийг илүү ойр дотно болгох ч юм билүү.
Үндэстэн агентлаг