Австали улсын Кахилл Кросс гэх бүс нутагт дөчин долоон настай залуу матрын дайралтад өртжээ. Үүнийг зэргэлдээ явж байсан хоёр бүсгүй цагдаагийнханд мэдээлсэн байна. Тэд хэлэхдээ завьтайгаа явж байсан залуу гэнэт харагдахгүй болсон гэнэ. Цагдаагийн байгууллага эрэл хайгуул хийж түүний цогцосыг хоёр километрын зайтай газраас олсон бөгөөд матар дайрсан болох нь тогтоогджээ. Австралийн цагдаагийн газраас иргэддээ бороо их орж, матарнууд хоол тэжээлийн асуудлаас болж нүүж магадгүй улмаас гол мөрөн намагтай газраас хол явахыг сэрэмжлүүлж байгаа юм байна.
Үндэстэн агентлаг