Иргэдийг Монгол орны холын аймгууд руу авто замаар зорчихоос илүүтэй дотоодын нислэгээр үйлчлүүлэхийг салбарын сайд уриаллаа.
Орон нутгийн нислэгийг өнгөрсөн долоодугаар сараас сэргээж “МИАТ” ТӨХК дотоодын нислэг үйлдэж эхэлсэн. Суудал дүүргэлт 60-аас доошгүй хувьтай байхад алдагдалгүй байхаар тооцоолсон.
Өмнө нь зөвхөн Баян-Өлгий, Ховд аймгууд руу өөр авиа компаниуд нислэг үйлддэг байсан бол одоо 9 аймагт үйлдэж, тасалбарын үнийг хоёр дахин хямдруулж дунджаар 800 мянган төгрөг болсон. Одоо аялал жуулчлалын улирал дуусаж суудал дүүргэлт багассан байгаа тул орон нутгийн иргэд дотоодын нислэгээр зорчихыг С.Бямбацогт сайд уриаллаа.
Мөн тэрбээр “Говь-Алтай, Өмнөговь, Дорнод аймгууд руу нэг талдаа 200 мянган төгрөгөөр нисэж байна. Иргэд хувийнхаа унаагаар явбал энэ хэмжээний шатахууны зардлаар 10 цаг гаруй явна гэлээ. Хэрэв дотоодын нислэгийн суудал дүүргэлт цөөн байвал алдагдлаас сэргийлж нислэгийг зогсоохоос өөр аргагүй болно” гэв.
Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий аймаг суудал дүүргэлт сайн байгаа бол Өмнөговь, Дорнод, Говь-Алтай аймгууд руу иргэдийг агаарын замаар зорчихыг уриаллаа.