Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг өнөөдөр Сангийн яамнаас сэтгүүлчдэд танилцууллаа.
Ирэх онд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх үүднээс иргэдийн орлогыг инфляцтай уялдуулж 10% нэмэгдүүлэх гэж буйг яамны зүгээс онцлов.
Тодруулбал цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тооцжээ. Үүнд 881.4 мянган хүн хамрагдах бөгөөд шаардагдах төсөв нь 881 тэрбум төгрөг гэж үзсэн байна.