Тээр жил \”Азийн Чоно” архинд хордсон
хүмүүсийн асуудлыг судалж, шинжилж байгаад метиллийн спиртнээс хордсон гэсэн
дүн гаргаж байсан. Тэгвэл Баянгол дүүрэгт хордсон таван иргэн бас л метиллийн
спиртэд хордсон болохыг эхний шинжилгээгээр тогтоолоо.
Өөрөөр хэлбэл архинаас хордсон гэдэг
нь ийнхүү тогтоогдож байна. Гэхдээ эцсийн дүн эсийн шинжилгээний дүн 14
хоногийн дараа гарах бөгөөд энэ үед чухал аль архинаас хордсон бэ гэдэг нь
тодорхой болох юм байна. Амиа алдсан хүмүүсийн байсан газраас \”Найрсаг”, \”Голд
Чингис” зэрэг архины шил олдсон. Мөн \”Гайхмаараа” шил арчигчийн хуванцар сав
олдсон байна.
Эдгээр эд мөрийн баримтуудад бүгдэд
нь шинжилгээ хийсэн нь ойлгомжтой. Улмаар хордож нас барсан хүмүүсээс метиллийн
спирт илэрсэн байна.
Эх сурвалжууд Мөнхжин-Од компанийн \”Найрсаг”
гэх хямд архи хэрэглэснээр хордсон байж болзошгүй гэх таамгийг дэвшүүлж байсан.
Тэгвэл Нийслэлийн
мэргэжлийн хяналтын газраас \”Найрсаг” нэрийн зургаан архийг шинжилгээнд
хамруулахад хатуурлын хэмжээ байх ёстой хэмжээнээс бага байжээ.Энгийнээр тайлбарлахад \”Найрсаг” архины хатуулаг заасан хэмжээнд хүрэхгүй байгаа нь хүний амь насанд хүрэхээр нөлөө үзүүлэхгүй гэсэн
үг юм.
\”Найрсаг” архины шошгон дээр 39 градус хэмээн
заасан ч шинжилгээгээр 28-32 градус гарсан гэв. Хатуулаг заасан хэмжээнд
хүрээгүй байгаа нь хүний аминд хүрэх нөлөө үзүүлэхгүй гэдгийг албаны
хүн хэлсэн юм.
Харин хэргийн газраас олдсон шил
арчигчийн хувьд БНСУ-д үйлдвэрлэсэн түүхий эдийг савлаж худалдаалдаг учраас
ямар нэгэн зөрчил илрээгүй гэв.
Тэгэхээр энд гуравдагч буюу \”Голд
Чингис” гэх архинд асуудал байсан уу гэх асуулт гарч ирж байна. Метиллийн
спиртэд хордсон болохыг эхний шинжилгээгээр тогтоосон байгаа. \”Мөнхжин-Од\” компанийн архинд
зөрчил илэрсэн ч энэ нь хүний амь насанд сөргөөр нөлөөлөх зөрчил биш ээ гэдгийг
албаны хүн тайлбарласан.
Эндээс \”Голд Чингис” архинд хамаг
учир нуугдаад байна уу гэх хардлагыг төрүүлж байна. Жем бол манай улсын архины
салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг компани. Олон ч жил үйл ажиллагаа явуулж,
гадаад дотоодын олон ч шагнал урамшуулалтай. Гэвч мэргэжлийн байгууллагын
шинжилгээний дүн мэдээтэй танилцахад \”Голд Чингис” архи л эдгээр хүмүүсийн амь
насанд хүрчихсэн үү гэх хардлагыг төрүүлээд байх юм. Нэр төртэй компани уг
асуудалд албан ёсны тайлбар өгнө гэж найдаж байна.
Тэгээд ч гадуур архи, согтууруулах
ундааг хуурамчаар үйлдвэрлэх тохиолдол байсаар байгаа. \”Голд Чингис”-ийг ч
хуурамчаар үйлдвэрлэсэн байж болзошгүй. Тэгвэл хуурамч мөн бишийг өөрсдөө буюу
Жем л тайлбарлах учиртай. Үгүй бол таван хүний эрдэнэт аминд хүрсэн хүндхэн
асуудалтай тулгарах нь байна.
Үндэстэн агентлаг