Монголын өнцөг булан бүрд амьдардаг ЕБС-ийн сурагчдад мэдлэгийг тэгш олгох зорилготой MEDLE цахим сургууль дээрх сурах бичгүүд 2019 оных буюу хуучин сурах бичгүүд байна.
Харин энэ жил ЕБС-д ашиглагдаж буй шинэ сурах бичгүүд нь 2022 оных юм.
Энэ талаар тус цахим сургуулийн цахим контент хариуцсан мэргэжилтнээс асуухад “Энэ аравдугаар сард шинэчлэлтүүд нь орохоор хүлээгдэж байгаа. Энэ жилийн хувьд нэлээд их сурах бичгүүд дээр засвар орсон учир шинэчлэгдэж орно” гэв.
Боловсролын Технологийн Төвийн дэргэдэх тус цахим сургуульд 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын 499 сургуулийн 10 дугаар ангид суралцдаг 10,407 сурагч хамрагддаг. Энэ хичээлийн жилээс 11 болон 12 дугаар ангийн сурагчдыг хамруулна гэдгийг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлж байсан юм.