2023 оны 10-р сарын 3-ны 07.00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон охиныг эрэн хайх ажлын явцын талаар Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал өнөөдөр мэдээлэл хийлээ.
О.Батжаргал, Аймгийн Цагдаагийн газар охин алга болсон тухай дуудлагыг 10-р сарын 3-ны 10.30 цагт авч, үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ хугацаанд аймгийн Онцгой комисс хуралдаж, эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын газраас дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан.
23 байгууллагын 89 тээврийн хэрэгсэл 245 албан хаагчийг дайчлан эрлийн ажлыг 3-ны өдрөөс 4-нийг шилжих шөнө хүртэл бүтэн ажилласан. Ард иргэд, ар гэрийнхэн маш олон хүн Сайншанд сум болон аймгийн төвийг тойрч эрлийг зохион байгуулсан. 4-ний өглөө Сайхандулаан, Мандах сумын чиглэлд 4 тээврийн хэрэгсэлтэй, 29 алба хаагчийг томилж явуулсан.
Энэ хугацаанд Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций сумын нутагт эрлийг баг гаргаж, мэдээлэл солилцож хоёр талаасаа ажилласан.
10-р сарын 4-ний 18.00 цагийн орчимд сэжигтэй этгээдийг иргэдийн оролцоотой газар дээр нь саатуулан, баривчилсан. Энэ хугацаанд Сайншинд сумаас дахин ажлын хэсэг гаргаж, Өмнөговийн Сайхандулаан, Манлай сумын чиглэлд эрлийг зохион байгуулсан. Замын-Үүд сумаас мөн бүрэлдэхүүн томилж эрлийг үргэлжлүүлж байна. Сэжигтэй этгээдийн хөдөлгөөний маршрутыг камерын бичлэгт үндэслэн тогтоож,чиглэлийн дагуу эрлийг хийж байна.
Гэмт этгээдийн машин төвөөс зайдуу, төвлөрсөн камерын гадуурх гэр хороолол, хүнсний дэлгүүрийн камеруудад бичигдсэн байна. Машин аймгийн төвөөс баруун тийш гарсныг тогтоосон.
5-ны өглөө ОБЕГ-ын Агаараас эрэн хайх алба, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба 09.20 цагт Мандах суманд ирж, агаараас эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. ЦЕГ, ОБЕГ, Дорноговь, Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Мандах сумын цагдаагийн хэсэг эрлийг явуулж байна.
Аймгийн ойролцоох барилга байгууламж, уул уурхайн бүсэд эрлийг хийж байна. Иргэд мөн эрэлд оролцож байна. Гэмт хэрэгтнүүд автомашины өнгийг өөрчилсөн, дугаарыг балласан, дугаарыг өөрчилсөн урьдчилсан зохион байгуулалттай хэрэг болох нь тогтоогдсон. Ар гэрийнхэнтэй байнга холбоотой ажиллаж байна.
Тодорхой нэр, зураггүй хаягаас хохирогчийн ар гэр лүү батлагдаагүй мэдээлэл өгч, эрлийн ажлыг тарамдуулах, эрлийн зүг чигийг өөрчлүүлэх зэрэг тохиолдол хэд хэд гарлаа. Энэ бол эрэлд саад учруулсан үйлдэл болохыг Цагдаагийн байгууллагаас тогтоосон.
Гэмт этгээдүүдийн машин аймгийн төвөөс зайдуу, төвлөрсөн камерийн гадуурх гэр хороолол, хүнсний дэлгүүрийн камеруудад бичигдсэн байна. Машин аймгийн төвөөс баруун тийш гарсныг тогтоосон.