Өнгөрөгч баасан гарагт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хотын даргын асуудлыг хэлэлцэж, Хууль зүй, Дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг олонх дэмжиж, улмаар Ерөнхий сайд батламжилсан юм.
Тэгвэл шинэ хотын дарга Х.Нямбаатар өөрийн багийг бүрдүүлж, зарим томилгоо хийсэн байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар Хууль зүй, Дотоод хэргийн яамны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Л.Хосбаярыг томилсон байна.
Мөн хотын дарга өөрийн хуулийн зөвлөхөөр Хууль зүй, Дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Цолмонг, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргаар Д.Отгонжаргал нарыг тус тус томилжээ. Д.Отгонжаргал нь Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Мөрдөн шалгах газрын даргаар ажиллаж байсан нэгэн юм.