УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтыг одоо хоёр хувь байгааг тав болгох санал дэвшүүлсэн. Түүний саналыг иргэд талархан хүлээн авч, 24 цагийн дотор 40 мянган хүн цахимаар санал өгчээ.
Харин Сангийн сайд Б.Жавхлан эсрэг байр суурьтай байна.
Тэрээр “НӨАТ-ыг нэмэх ямар ч боломжгүй. Би Дэлийн банк, Олон улсын валютын сангийн хуралд суугаад өчигдөр ирлээ. Иртэл ийм асуудал болжээ. НӨАТ-ын буцаан олголт нь татварын тогтолцооны асуудал. Гэнэт шийдэхгүй. Төсөвт, татварын суурьд, эдийн засгийн харилцаанд оролцогчдод буюу иргэд, ААН-үүдэд хэрхэн нөлөөлөхийг судлах хэрэгтэй. Бүх талаас нь судлах шаардлагатай.
Татварыг олон нийтийн санал асуулгаар шийдэх нь зөв үү? Эрүүгийн хэргийг ч мөн адил. Татвар төлөгчөөс энэ талаар асуухад юу гэж хариулах нь ойлгомжтой. Надаас бусад бүх хүн 5 хувь болгох санал өгнө шүү дээ. Мэргэжлийн байгууллага, мэргэжлийн яамнаас санал авбал бид бэлэн. Манай улсын НӨАТ-ын тогтолцоо 25 жилийн түүхтэй” гэв.