ЗГХЭГ-ын дарга Д.Амарбясгалан дараах мэдээллийг өглөө:
-Ерөнхий сайдаас өнөөдөр надад дараах чиглэлийг өглөө. Олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж, нийгмийн бухимдлыг төрүүлсэн зарим хэрэг шүүхийн шатанд очоод гацдаг, удааширдаг. Эдгээр хэрэгт анхаарал хандуулахыг даалгалаа.
Тухайлбал “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотойгоор шүүхийн маргаан үүссэн. Энэ хэргийн холбогдогч Д.Эрдэнэбилэг өнөөдрийг хүртэл Монголд буцаж ирээгүй байна. Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнд 14 хоногийн хугацаанд эмчлүүлэхийг 3 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгийг гаргуулсны үндсэн дээр зөвшөөрсөн.
Энэ хүн ирээгүй тул хэргийг хоёр салгана. 49 хувийн худалдан авалтын хэрэг нийт 22 холбогдогчтой. Д.Эрдэнэбилэгийн эдгээр хүний хэргээс тусгаарлана.
Бид Компанийн тухай хуулийг дагана. Энэ хуульд компанийн гол хувьцаа эзэмшигчээс зөвшөөрөл авсны дараа л хувьцаа худалдах талаар тусгасан. Гэвч УИХ тухайн үеийн Засгийн газраас зөвшөөрөл авалгүйгээр шууд хувийн хэвшилд худалдаж, хууль зөрчсөн гэв.