Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ Барилгын тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, намрын чуулганаар хэлэлцүүлэхээ хэллээ.
Тус хуульд орон сууцны барилгуудад айлын тоогоор гаражтай байх шаардлагыг тавих нэмэлт өөрчлөлтийг оруулж байгаа аж. Өөрөөр хэлбэл тухайн орон сууц хэдэн айлтай байна, айл бүрийн тоогоор гаражийн асуудлыг шийдэх өөрчлөлтийг хуульд оруулж байна. 50-60 айлын орон сууц 10-20 гаражтай байж болохгүй. Тиймээс үүнийг шийдэх хууль эрхзүйн орчинтой болно гэдгийг салбарын сайд хэлж байна.