“Honda Motor” автомат жолоодлоготой таксигаа “Cruise”-тэй хамтран хөгжүүлж байна.
“Honda Motor” компани автомат жолоодлоготой такси үйлчилгээгээ 2026 оны эхээр Токио хотод нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь таксины жолоочийн хомсдолд ороод буй дэлхийн хамгийн их хүн амтай Токио хотод нэгэн шийдэл болно гэж үзэж байгаа аж.
“Honda Motor” автомат жолоодлоготой таксиг “General Motors” болон түүний охин компани “Cruise”-тэй хамтран хөгжүүлж байгаа юм. “Cruise” компанийн хувьд таксигаа АНУ-ын хотуудад хэдийн туршиж эхэлжээ.
Токио хотод 500 хүртэлх тооны автомат жолоодлоготой такси нэвтрүүлэх зорилт тавиад байгаагаа “Honda Motor”-ийн Гүйцэтгэх захирал Тошихиро Мибе мэдээлсэн байна.
Цар тахлын үед Токио хотод таксины 10 мянга гаруй жолооч ажлаа орхисноор жолооч нарын хомсдолд ороод байгаа юм.