Барилга, хот байгуулалтын яам /БХБЯ/-наас улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн барилгуудад хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр БХБЯ-ны салбарын хяналтын газрын дарга Д.Жаргал баригдаж байгаад барилгын ажил нь зогсож олон жил болсон барилгуудын талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Баригдаж байгаад олон жил орхигдож, үйл ажиллагаа нь зогссон барилгуудын хамгийн том тулгамдсан асуудал нь санхүүжилт хангалтгүй, барилгын материалын үнийн өсөлт болон үйл ажиллагааны төлөвлөлт юм.
Барилгын ажлыг зогсоохдоо хамгаалалтын горимд оруулах ёстой. Эргээд барилга угсралтын ажил үргэлжлэх тохиолдолд тухайн хийцэд шинжилгээ судалгаа хийж ямар арга хэмжээ авахаа тодорхойлж цаашид үргэлжлүүлэх зөвшөөрлийг аваад явах ёстой” гэлээ.
БХБЯ-наас олон жил барилгын ажил нь зогссон барилгуудад энэ оны зургаадугаар сар хүртэл үзлэг шалгалт хийсэн. Олон жил ажил нь зогссон барилгын хажууд суурилагдсан крануудыг буулгах арга хэмжээг хийгээд явж байгаа, энэ асуудал огт орхигдоогүй гэв.