“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр товлогдсон ч хойшлогдсон.
Энэ үеэр ар гэрийнхэн хэвлэлд хандлаа.
Тэдний зүгээс “Манай гэр бүлийг нэг жил гаруй хугацаанд эрүүдэн шүүлээ. Монгол Улсад хүний эрх гэж алга. Бид эд эс, биеэс гарсан хөлс, шингэн бүрээ шалгууллаа. Жилийн хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа хууль дүрмийн дагуу явагдаагүй. 1937 оноос дор байдлаар хүнийг хэлмэгдүүлэн эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлдэг юм байна.
Өнгөрсөн есдүгээр сарын 12-ны өдөр Д.Ганхуяг ноцтой мэдэгдэл хийсний дараа бие нь огцом муудсан. Даралт нь 80 хүртэл буурч, бөөлжиж, хордлогод орсон. Шүүх, прокуроруудад ар гэрийн зүгээс удаа дараа эрүүл мэндийн асуудлаар хүсэлт гаргасан.
Өдий хүртэл хайхрахгүй байна. Өнөөдрийг хүртэл хордлогын байдалтай байна. Хөл гараар нь битүү идээ бээр яр шарх гарчихсан. Энэ зөвхөн хөлний хэсэг. Хумснууд бүгд хөхөрсөн, хоол идэж чадахгүй хордлогын шинжтэй байна. Д.Ганхуяг эрүүл мэндийн ямар ч асуудалгүй байсан.
Одоо нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болсон. Энэ хүний юугаар хордуулчихав. Ар гэрийнхэн бид бүгд хоригдсон. Ерөөсөө эргэлт оруулдаггүй байсан. Бидэнд Д.Ганхуягийн эрүүл мэндийн талаар мэдээлэл өгөхгүй байна. Энэ хүний амь насыг эрсдүүлж хэргийг хаах гэж байна. Бид худ ураг, хамаатан саднаараа 11 дэх сардаа шалгуулж байна” гэлээ.